Жо Байден, Доналд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний халз мэтгэлцээндээ оролцож байна

2024 оны 6 сарын 282024-06-28
Жо Байден, Доналд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний халз мэтгэлцээндээ оролцож байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Доналд Трамп нар 2024 оны сонгуулийн анхны телевизийн халз мэтгэлцээнд оролцож байна.

Тэд тайзан дээр гарч ирэхдээ хоорондоо гар бариагүй бөгөөд нэгнийхээ яриаг таслах эрсдэлийг багасгахын тулд нэр дэвшигчийн үг хэлэх үеэр нөгөө нэр дэвшигчийн микрофоны дууг хааж байгаа юм. 

Трамп 90 минутын мэтгэлцээний сүүлчийн мэдэгдлийг хийхээр болсон бөгөөд CNN-ийн урьдчилсан мэдээгээр Доналд Трамп 48%, Жо Байден 49%-ийн дэмжлэгтэй байгаа аж. 

АНУ-д анх 1960 онд Кеннеди, Никсон нар телевизээр халз мэтгэлцэж байсан. 1988 оноос Ерөнхийлөгчийн сонгуулийн хороо гэх бие даасан байгууллага мэтгэлцээнийг зохион байгуулж буй. 

Ерөнхийлөгчид нэр дэвшигч нар доод тал нь гурван удаа, дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нар нэг удаа халз мэтгэлцэнэ. 

Тэдний мэтгэлцээний нэг гол сэдэв бол цагаачлалын асуудал бөгөөд Доналд Трамп Байдены цагаачлалын бодлогыг шүүмжилж, Байдены оруулж ирсэн цагаачид олон Америкчуудын аминд хүрч байна, Байдены бодлогоос үүдэн террористууд АНУ руу урсаж байна гэж ярьлаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Хятад улс нүүрсний олборлолтоо бууруулжээ

Эрчим хүчний хангамжийн нөхцөл байдал илүү таатай болж, Хятадын Засгийн газарт урт хугацааны бүтцийн өөрчлөлтөд анхаарлаа хандуулах боломж бий болж байгаа тул сүүлийн хоёр жилийн эрчимтэй өсөлтийн дараа Хятадын нүүрсний олборлолт бага зэрэг удааширчээ

3 өдрийн өмнө
БНХАУ өнгөрсөн онд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэдээ 40 орчим тэрбум долларын татварын хөнгөлөлт үзүүлжээ

БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн онд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэдээ 40 орчим тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлсэн байна

3 өдрийн өмнө
АНУ-ын Номхон далайн флот дэлхийн хамгийн том олон улсын далайн сургуулилалтыг эхлүүллээ

Хятад, АНУ болон түүний холбоотнуудын хооронд хурцадмал байдал, өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед АНУ-ын Номхон далайн флот Хавайд дэлхийн хамгийн том олон улсын далайн сургуулилалт болох "Номхон далайн эрэг" (RIMPAC)-ийг зохион байгуулж байна

3 өдрийн өмнө
Жо Байден, Доналд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний халз мэтгэлцээндээ оролцож байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Доналд Трамп нар 2024 оны сонгуулийн анхны телевизийн халз мэтгэлцээнд оролцож байна.

3 өдрийн өмнө