АНУ-ын Номхон далайн флот дэлхийн хамгийн том олон улсын далайн сургуулилалтыг эхлүүллээ

2024 оны 6 сарын 282024-06-28
АНУ-ын Номхон далайн флот дэлхийн хамгийн том олон улсын далайн сургуулилалтыг эхлүүллээ

Хятад, АНУ болон түүний холбоотнуудын хооронд хурцадмал байдал, өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед АНУ-ын Номхон далайн флот Хавайд дэлхийн хамгийн том олон улсын далайн сургуулилалт болох "Номхон далайн эрэг" (RIMPAC)-ийг зохион байгуулж байна.

Жил бүр зохион байгуулагддаг RIMPAC нь энэ жил олон талт харилцааг бэхжүүлэх, чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайг хөгжүүлэхэд бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилгын дор таван долоо хоногийн турш 29 орны зэвсэгт хүчнийг нэгтгэсэн томоохон хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа юм. 

1971 онд Австрали, Канад, АНУ хамтран үүсгэн байгуулсан тус сургуулилалт энэ жил зургаадугаар сарын 27-нд эхэлсэн ба Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, мөн Зүүн өмнөд болон Өмнөд Азийн орнууд, Латин Америк мөн Европын долоон улс оролцож байгаа аж. 

Израиль улс гурав дахь удаагаа RIMPAC-д оролцох гэж байгаа бөгөөд Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш 37,000 гаруй хүний ​​амийг авч одсон Газын зурваст хийсэн дайнаас болж тус бүс нутгийн Палестиныг дэмжигч бүлгүүд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. RIMPAC-ын олон нийттэй харилцах албанаас Израиль улс оролцож байгааг баталгаажуулсан боловч энэ сургуулилтад нисэх онгоц, хөлөг онгоц байхгүй гэж мэдэгдэв.  

Тус сургуулилалт нь хуурай газар, агаар, далайд байлдааны болон гэнэтийн ослын бэлтгэл сургуулилтыг зохион байгуулж, 150 нисэх онгоц, 40 усан онгоц, гурван шумбагч онгоц, 25,000 гаруй бие бүрэлдэхүүн хамрагдаж байгаа бөгөөд хот суурин газрын байлдааны бэлтгэл, шумбагч онгоц эсэргүүцэх байлдааны ажиллагаа, хөлөг онгоц живэх үеийн сургуулилалт, түүнчлэн кибер болон сансрын үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.  

ppuu.PNG 

 

Санал болгох

Хятад улс нүүрсний олборлолтоо бууруулжээ

Эрчим хүчний хангамжийн нөхцөл байдал илүү таатай болж, Хятадын Засгийн газарт урт хугацааны бүтцийн өөрчлөлтөд анхаарлаа хандуулах боломж бий болж байгаа тул сүүлийн хоёр жилийн эрчимтэй өсөлтийн дараа Хятадын нүүрсний олборлолт бага зэрэг удааширчээ

3 өдрийн өмнө
БНХАУ өнгөрсөн онд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэдээ 40 орчим тэрбум долларын татварын хөнгөлөлт үзүүлжээ

БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн онд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэдээ 40 орчим тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлсэн байна

3 өдрийн өмнө
АНУ-ын Номхон далайн флот дэлхийн хамгийн том олон улсын далайн сургуулилалтыг эхлүүллээ

Хятад, АНУ болон түүний холбоотнуудын хооронд хурцадмал байдал, өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед АНУ-ын Номхон далайн флот Хавайд дэлхийн хамгийн том олон улсын далайн сургуулилалт болох "Номхон далайн эрэг" (RIMPAC)-ийг зохион байгуулж байна

3 өдрийн өмнө
Жо Байден, Доналд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний халз мэтгэлцээндээ оролцож байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Доналд Трамп нар 2024 оны сонгуулийн анхны телевизийн халз мэтгэлцээнд оролцож байна.

3 өдрийн өмнө