БНХАУ өнгөрсөн онд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэдээ 40 орчим тэрбум долларын татварын хөнгөлөлт үзүүлжээ

2024 оны 6 сарын 282024-06-28
БНХАУ өнгөрсөн онд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэдээ 40 орчим тэрбум долларын татварын хөнгөлөлт үзүүлжээ
БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн онд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэдээ 40 орчим тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлсэн байна. 2009 оноос 2023 он хүртэлх хугацаанд БНХАУ-ын Засгийн газар цахилгаан автомашины салбартаа багадаа 231 тэрбум ам.долларын татаас, дэмжлэг үзүүлсэн байгааг шинэ судалгаа харууллаа. Энэ санхүүгийн дэмжлэгийн тал орчим хувь нь татварын хөнгөлөлт хэлбэрээр олгогдсоныг АНУ-ын Cтратеги, олон улс судлалын төвийн мэргэжилтэн Скотт Кеннеди тооцоолсон байна. Тусламжийн үлдсэн хэсэг нь худалдан авагчдад үзүүлэх хөнгөлөлт, цэнэглэх станц зэргийг багтаасан дэд бүтцийн хөрөнгө оруулалт хэлбэртэй байсан аж.
 

БНХАУ-ын Засгийн газар цахилгаан автомашины салбартаа бодлогын хүрээнд асар их дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд үр дүнд нь тухайн салбар нь эрчимтэй хөгжиж, дагаад чанар нь ч сайжирч, дотоодын болон олон улсын хэрэглэгчдийг татаж байгааг дээрх судалгаанд онцолжээ.

Харин нэгж автомашинд ногдох санхүүжилтийг  харвал 2018 онтой харьцуулахад буурсан байна. 2018 онд нэгж  автомашинд 13 мянган 860 ам.долларын санхүүжилт ногдож байсан бол 2030 онд 4600 ам.доллар болж, эрс буурчээ. Энэ нь инфляцыг бууруулах бодлоготой нь холбоотой аж.

 

 

Санал болгох

Хятад улс нүүрсний олборлолтоо бууруулжээ

Эрчим хүчний хангамжийн нөхцөл байдал илүү таатай болж, Хятадын Засгийн газарт урт хугацааны бүтцийн өөрчлөлтөд анхаарлаа хандуулах боломж бий болж байгаа тул сүүлийн хоёр жилийн эрчимтэй өсөлтийн дараа Хятадын нүүрсний олборлолт бага зэрэг удааширчээ

3 өдрийн өмнө
БНХАУ өнгөрсөн онд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэдээ 40 орчим тэрбум долларын татварын хөнгөлөлт үзүүлжээ

БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн онд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэдээ 40 орчим тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлсэн байна

3 өдрийн өмнө
АНУ-ын Номхон далайн флот дэлхийн хамгийн том олон улсын далайн сургуулилалтыг эхлүүллээ

Хятад, АНУ болон түүний холбоотнуудын хооронд хурцадмал байдал, өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед АНУ-ын Номхон далайн флот Хавайд дэлхийн хамгийн том олон улсын далайн сургуулилалт болох "Номхон далайн эрэг" (RIMPAC)-ийг зохион байгуулж байна

3 өдрийн өмнө
Жо Байден, Доналд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний халз мэтгэлцээндээ оролцож байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Доналд Трамп нар 2024 оны сонгуулийн анхны телевизийн халз мэтгэлцээнд оролцож байна.

3 өдрийн өмнө