Дани улс Өмнөд Солонгосын бэлэн хоолыг худалдаанаас татжээ

2024 оны 6 сарын 142024-06-14
Дани улс Өмнөд Солонгосын бэлэн хоолыг худалдаанаас татжээ

Дани улсын эрх баригчид Өмнөд Солонгосын Samyang компанийн хэдэн төрлийн бэлэн хоолыг хэт их халуун ногоотой тул хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр зах зээлээс татах шийдвэр гаргажээ. Тухайлбал тус компанийн Buldak 3x Spicy & Hot Chicken, 2x Spicy & Hot Chicken, Hot Chicken Stew гурван төрлийн бэлэн хоолыг татсан байна.

Дани улсын хүнсний аюулгүй байдлын агентлаг дээрх бүтээгдэхүүнүүдийг худалдаанаас татаж, худалдаж авсан хүмүүст хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Үйлдвэрлэгч Samyang компани “Дани улсын эрх баригчид манай бүтээгдэхүүнийг чанараас нь бус, харин хэт их халуун ногоотой гэсэн шалтгаанаар татсан гэж бид ойлгож байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд дэлхий даяар экспортлогддог. Гэхдээ ийм шалтгаанаар анх удаа буцаан татагдаж байна” гэж мэдэгдсэн байна.

Ийм шийдвэр гаргахад хэрэглэгчтэй холбоотой ямар нэг асуудал нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байна. Дани улсын Мал эмнэлэг, Хүнсний хэрэг эрхлэх газраас гаргасан мэдэгдэлд нэгж бүтээгдэхүүн дэх капсайцины (capsaicin) хэмжээ “хэрэглэгчид цочмог хордлого үүсгэж болохуйц эрсдэлтэй өндөр хэмжээнд байна” гэж мэдэгджээ.

Энэхүү мэдэгдэл нь халуун ногоонд дурлагсдын эсэргүүцэлтэй тулгарч, Данийн сошиал орчинд хэлэлцүүлэг маргаан үүсгэсэн байна.

Даничууд хоол хүнсэндээ халуун ногоо хэрэглэдэггүй уламжлалтай бөгөөд тэсвэрлэх чадвар ч бага гэлцдэг. Тиймээс Даничууд халуун ногоотой бэлэн хоолыг “хортой” гэж бодох нь аргагүй хэмээн зарим нь хошигножээ.

Samyang компани Дани улсын хүнсний зохицуулалтын орчныг сайтар судалсны дараа зохих хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

 

 

Санал болгох

Канад улс Хятадын цахилгаан автомашинд тариф тогтоох эсэхээ  бүх нийтийн саналаар шийднэ

Канадын Засгийн газар Хятадын цахилгаан автомашинд тариф тогтоох эсэхээ 30 хоногийн хугацаанд бүх нийтийн санал, хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдэхээ мэдэгдлээ

17 цагийн өмнө
АНУ нэг өдрийн дотор 2.99 сая агаарын тээврийн зорчигчийг үзлэгт хамруулж дээд амжилт тогтоожээ

АНУ нэг өдрийн дотор нисэх онгоцны буудлууд дахь үзлэгт хамрагдсан зорчигчдын тоогоор шинэ дээд амжилт тогтоолоо

17 цагийн өмнө
Парисын Олимпын үеэр нисдэг таксиг туршина

2024 оны олимпын үеэр нисдэг таксиг Парис хотын дээгүүр турших болно гэж Францын Тээврийн сайд Патрис Вергрие мэдэгджээ

20 цагийн өмнө
Японы хиймэл дагуул сансарт хаягдсан пуужингийн үлдэгдэл хэсэгт 50 метрийн зайд ойртжээ

Японы “Astroscale” гэдэг хувийн компанийн хөөргөсөн хиймэл дагуул дэлхийг тойрон эргэлдэж байгаа пуужингийн үлдэгдэл хэсэгт 50 метрийн зайд ойртож, зургийг нь амжилттай авчээ

20 цагийн өмнө