Илон Маскт 56 тэрбум ам.долларын урамшуулал олгохыг Теслагийн хувьцаа эзэмшигчид дэмжлээ

2024 оны 6 сарын 142024-06-14
Илон Маскт 56 тэрбум ам.долларын урамшуулал олгохыг Теслагийн хувьцаа эзэмшигчид дэмжлээ

 

Тесла компанийн хувьцаа эзэмшигчид компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маскт 56 тэрбум ам.долларын урамшууллын багцыг олгохыг дэмжиж, мөн компанийн төв байрыг Делавэрээс Техас руу нүүлгэхийг зөвшөөрчээ. 

Хувьцаа эзэмшигчид Америкийн нээлттэй хувьцаат компаниудын түүхэнд байгаагүй их хэмжээний урамшууллыг олгохыг урьдчилсан байдлаар дэмжсэн нь пүрэв гаргийн өглөө тодорхой болоод байсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн жил тутмын хурлын үеэр санал хураалтын дүнг албан ёсоор зарласан байна. 

Багцыг анх 2018 онд баталж байсан боловч хувьцаа эзэмшигчдийн нэг нь Делавэр муж улсын шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хүчингүй болгосон юм. 

Шинжээчдийн хэлж байгаагаар, шүүхээс хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй тул пүрэв гаргийн санал хураалт нь тэрээр төлбөрийг шууд авна гэсэн үг биш юм.

“Тесла”-гийн захирлуудын зөвлөлөөс мэдэгдэхдээ, Илон Маск ийм урамшууллыг хүртэх эрхтэй, учир нь түүний удирдлага дор компани амбицтай зорилгодоо хүрсэн бөгөөд түүнд “Тесла”-даа үнэнч хэвээр үлдэх хөшүүрэг байх ёстой гэжээ.

2018 онд батлагдсан төлөвлөгөөнд “Тесла”-гаас албан ёсоор цалин авдаггүй И.Маск компанийн зах зээлийн үнэлгээ болон орлогын хэмжээ төлөвлөсөн үзүүлэлтэд хүрсэн тохиолдолд 56 тэрбум ам.долларын урамшуулал олгоно гэж тусгасан байв. Гэвч Теслагийн жижиг хувьцаа эзэмшигчдийн нэг болох Ричард Торнетта  үүнийг үндэслэлгүй гэж үзэн шүүхээр дамжуулан хүчингүй болгохыг шаарджээ. 

Мөн Калифорнийн тэтгэврийн сан Калстрс, Теслагийн найм дахь том хувьцаа эзэмшигч Норвегийн улсын тэтгэврийн сан зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Өнгөрсөн өдрүүдэд тус сан И.Маскт урамшуулал олгохыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм.

Тесла энэ шийдвэрийг үндсэндээ шударга бус, хувьцаа эзэмшигчдийн хүсэл зоригт нийцэхгүй байна гэж мэдэгдсэн байна. Улмаар тус компани төлөвлөгөөг дахин санал хураалтад оруулж, И.Маскт олгох урамшууллыг болон Делавэр муж улсаас гадна Теслаг дахин бүртгүүлэх төлөвлөгөөг дэмжихийг уриалжээ.

 

 

 

Санал болгох

Канад улс Хятадын цахилгаан автомашинд тариф тогтоох эсэхээ  бүх нийтийн саналаар шийднэ

Канадын Засгийн газар Хятадын цахилгаан автомашинд тариф тогтоох эсэхээ 30 хоногийн хугацаанд бүх нийтийн санал, хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдэхээ мэдэгдлээ

17 цагийн өмнө
АНУ нэг өдрийн дотор 2.99 сая агаарын тээврийн зорчигчийг үзлэгт хамруулж дээд амжилт тогтоожээ

АНУ нэг өдрийн дотор нисэх онгоцны буудлууд дахь үзлэгт хамрагдсан зорчигчдын тоогоор шинэ дээд амжилт тогтоолоо

18 цагийн өмнө
Парисын Олимпын үеэр нисдэг таксиг туршина

2024 оны олимпын үеэр нисдэг таксиг Парис хотын дээгүүр турших болно гэж Францын Тээврийн сайд Патрис Вергрие мэдэгджээ

20 цагийн өмнө
Японы хиймэл дагуул сансарт хаягдсан пуужингийн үлдэгдэл хэсэгт 50 метрийн зайд ойртжээ

Японы “Astroscale” гэдэг хувийн компанийн хөөргөсөн хиймэл дагуул дэлхийг тойрон эргэлдэж байгаа пуужингийн үлдэгдэл хэсэгт 50 метрийн зайд ойртож, зургийг нь амжилттай авчээ

21 цагийн өмнө