"Super Bowl"-н үеэр уран нугарч, Двейн Жонсонтой хамт "The Rock" кинонд тоглосон анхны монгол уран бүтээлч

2024 оны 2 сарын 272024-02-27
"Super Bowl"-н үеэр уран нугарч, Двейн Жонсонтой хамт "The Rock" кинонд тоглосон анхны монгол уран бүтээлч

Энэ сарын 14-нд Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах нэр хүнд бүхий “Super bowl” тэмцээн болж өнгөрсөн. Тухайн тэмцээний завсарлагааны дундуур гардаг “Halftime” шоунд дуучин Usher оролцсон бөгөөд ард нь монгол уран нугараачид үзүүлбэр үзүүлсэн. “Super bowl” бол АНУ-ын хамгийн олон үзэгчтэй телевизийн шууд дамжуулалт бөгөөд тус тоглолтыг дунджаар 123.4 сая хүн үзэж, дээд амжилт тогтоогоод байсан юм. Тэгвэл дэлхийн томоохон хэмжээний шоунд монголын язгуур урлаг болох уран нугаралтын үзүүлбэрээрээ гайхшируулсан манай улсын уран нугараачид Ч.Өлзийбаяр, н.Олдох, н.Золзаяа, н.Отгоо нар үзүүлбэрээ үзүүлж чадсан.

Ч.Өлзийбаярын хувьд Netflix-н “Day shift” цувралд вампирын дүрийг бүтээж, алдарт жүжигчин Двейн Жонсонтой хамт “The rock” хэмээх кинонд дүр бүтээгээд амжсан чадварлаг эмэгтэй.

Тэрээр “Монгол уран нугараачдыг гадаадад маш их гайхаж, үнэлж хүлээж авдаг. Нуруу, биеэ халаах дасгал зэргээ хийж байхад бараг харж чаддаггүй, их айдаг. Үргэлж зураг дардаг” гэж хэллээ.

Ц.Ананд

No description available.

No description available.

No description available.

 

Санал болгох