Өнөөдөр ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр тохиож байна

2024 оны 3 сарын 12024-03-01
Өнөөдөр ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр тохиож байна

Өнөөдөр тохиож буй өдөр буюу гуравдугаар сарын 1 нь Григорийн тооллын жилийн 60 дахь (өндөр жил бол 61 дэх) өдөр юм. Мөн он дуустал 305 өдөр үлдэж байна.

Өнөөдөр дэлхий дахинаа болж буй тэмдэглэлт өдрүүдийг харцгаая.

 

Мэндэлсэн алдартнууд

1456 - Унгарын эзэн хаан II Владислав (1516 онд нас барсан)

1683 - Буддын шашны тэргүүн, VI Далай лам Цаянжамц (1706 онд нас барсан)

1810 - Польшийн суут хөгжмийн зохиолч Фредерик Шопен (1849 онд нас барсан)

1812 - Уестминстерийн ордоны загварыг зохион бүтээсэн нэрт архитекторч Августус Пугин (1852 онд нас барсан)

1863 - Оросын уран зураач Александер Головин (1930 онд нас барсан)

1892 - Японы алдарт зохиолч Акутагава Рюносүке (1927 онд нас барсан)

1906 - Вьетнамын хоёр дахь Ерөнхий сайд Фам Ван Донг (2000 онд нас барсан)

1910 - Нобелийн шагналт Английн химич Арчер Жон Портер Мартин (2002 онд нас барсан)

1918 - Бразилийн 24 дэх Ерөнхийлөгч Хоао Гуларт (1976 онд нас барсан)

1922 - Израйлийн тав дахь Ерөнхий сайд, Нобелийн энхтайвны шагналт улстөрч Итцнак Рабин (1995 онд нас барсан)

1947 - Америкийн жүжигчин, ая зохиогч Алан Тик (2016 онд нас барсан)

1952 - Умард Ирландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Мартин О'Нил

1954 - "Аполло 13", "Төгс оюун ухаан", "Да Винчийн код" зэрэг киног найруулсан, Оскарын шагналт найруулагч, жүжигчин Рон Ховард

1956 - Литвын Ерөнхийлөгч Далиа Грибаускейт

1966 - "Бетмэн Супермэний эсрэг", "Шударга ёсны баг" киноны найруулагч Зак Снайдер

1969 - Испанийн алдарт жүжигчин Хавьер Бардем

1977 - Дэлхийн аварга Нидерландын тулгууртай харайгч Ренс Блом

1983 - Олимпийн хүрэл медальт, Дэлхийн тав, Азийн дөрвөн удаагийн аварга Энэтхэгийн боксчин Мери Ком

Оскарын шагналт жүжигчин Люпита Нионго

1987 - Америкийн дуучин Кеша

1993 - Английн хөлбөмбөгч Жош МакЭхран

1994 - Канадын дуучин Жастин Бибер

Нас барсан алдартнууд

492 - Ромын пап III Феликс

1131 - Унгарын эзэн хаан II Степан (1101 онд төрсөн)

1320 - Юань гүрний удирдагч Аюурбарвад "Буянт" хаан (1286 онд төрсөн)

1792 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Леопольд (1747 онд төрсөн)

1911 - Нобелийн шагналт Германы химич Якобус Хенрикус ван Хофф (1852 онд төрсөн)

1980 - Английн нэрт хөлбөмбөгч Дикси Дийн (1907 онд төрсөн)

1984 - Амеркийн жүжигчин "Жаалхүү" кинонд Чаплинтай хамтран тоглосон Жейки Күүган (1914 онд төрсөн)

1995 - Нобелийн шагналт Германы биологич Жоржес Ж.Ф.Койлер (1946 онд төрсөн)

Санал болгох