Малын хоргодол ГУРВАН саяыг давлаа

2
2024 оны 3 сарын 52024-03-05
Малын хоргодол ГУРВАН саяыг давлаа

Зудын нөхцөл байдал, цасны хэмжээ буурсан дүнтэй гарлаа.

Гэсэн хэдий ч малаа даган 719 өрх отор хийж 637 мянган мал отрын бүсэд өвөлжиж байна. Отроот яваа малчдад дэмжлэг үзүүлэх тусламжийн баг гарчээ. Малын хоргодол 3,080,000-д хүрсэн бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт малын хоргодол хамгийн ихээр нүүрлэжээ. Сүргээр нь хоргодлыг харвал

Хонин сүргийн 5,1%, Ямаан сүргийн 4,6%, Үхэр сүргийн 5,4%, Адуун сүргийн 3,4 хувь хоргоджээ. Мал хоргодох байдал гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх төлөвтэй тухай УОК-оос мэдээлсэн юм. 

Санал болгох