ХХАХҮЯ: Малчид компани хоорондоо тохирч 40 мянгаар хонь арилжсан тохиолдол гарсан

2024 оны 3 сарын 52024-03-05
ХХАХҮЯ: Малчид компани хоорондоо тохирч 40 мянгаар хонь арилжсан тохиолдол гарсан

Малчдын гараас амьд мал худалдан авах ажил үргэлжилж байна.

Нэгдүгээр сарын 15-наас хойш ХАА-н биржээр нийтдээ 42,426 толгой хонийг 4,1 тэрбумаар төгрөгөөр арилжаалжээ.

Үүнээс 20,455 толгой хонь буюу 1,7 тэрбумаар үнэлж амьдаар нь малчны хотноос нь худалдан авчээ. Дунджаар нэг хонийг 50-65 мянгаар тооцон худалдан авч байгаа аж. Цөөн тохиолдолд малчин компани хоорондоо тохироод 40 мянган төгрөгөөр нэг амьд хонийг худалдан авсан тохиолдол гарсан гэж ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг мэдээлсэн юм.

Одоогоор ХАА-н бирж Архангай Сүхбаатар, Дорнод Хэнтий аймаг малчдаас малыг хотноос нь очин худалдан авч байна. Худалдан авсан малын махыг эргэлтэд оруулахад анхаарч байгаа бөгөөд энэ жил махны экспортыг 5 дахин нэмэгдүүлэхийг зорьжээ.

Санал болгох