Хэрлэн голд живсэн машинаасаа гарч чаджээ

1
2024 оны 7 сарын 262024-07-26
Хэрлэн голд живсэн машинаасаа гарч чаджээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багт Хэрлэн гол гаталж явсан, “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын 2 зорчигчтой суудлын машин усанд живжээ. Тэд 7 дугаар сарын 25-ны үүрийн 04:30 цагт онцгой байдлын албанаас тусламж хүссэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн албан хаагчид 09:02 цагт очиход, 44 болон 45 настай 2 эрэгтэй машинаасаа гарч, голын хойд талын эрэг дээр эсэн мэнд гарсан, машин нь Хэрлэн голд живсэн байжээ. Тэрхүү хүмүүсийг аврагчид аврах завиар голын урд талд гаргаж, машиныг нь татан гаргах боломжгүй байсан тул тэнд нь үлдээсэн байна. Уг хүмүүс нийслэлийн Багануур дүүргээс Мөнгөнморьт сумын Хаданхошуу руу явж байсан аж. 

Машин живсэн Төв 2.jpg

Санал болгох