Хот руу тарваганы мах оруулсан этгээдийг 3,2 сая төгрөгөөр торгож, 32 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ

2024 оны 9 сарын 52024-09-05
Хот руу тарваганы мах оруулсан этгээдийг 3,2 сая төгрөгөөр торгож, 32 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ

Нийслэлийн засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалт хийж байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 750 албан хаагч үүрэг гүйцэтгэн, нийт 25.000 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 14 удаагийн үйлдлээр 51 тарваганы мах илрүүлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд өгч шинжлүүлэхэд, тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна.

Түүнчлэн тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн, зөөсөн хуулийн этгээдийг 3.2 сая төгрөгөөр торгон, 32.6 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.

 Эх сурвалж: НОБГ

Санал болгох