Парисын Олимп, Паралимпын албан ёсны зурагт хуудсыг танилцууллаа

2024 оны 3 сарын 52024-03-05
Парисын Олимп, Паралимпын албан ёсны зурагт хуудсыг танилцууллаа

“Парис-2024” Олимп, Паралимпын наадмын албан ёсны зурагт хуудсыг зохион байгуулагчид танилцууллаа.

Парисын Орсе музейд дэлгэн үзүүлсэн уг зурагт хуудас нь Олимпод зориулсан зүүн тал, Паралимпид зориулсан баруун тал гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Олон янзын өнгийг ашиглан бүтээсэн өнгөлөг зурагт хуудасны төв хэсэгт Эйфелийн цамхаг, мөн наадмыг зохион байгуулах гол газар болох “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлжээ.

Зурагт хуудасны аварга том хувилбарыг Орсе музейд гуравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд дэлгэн үзүүлэх гэнэ. Үүнийг Орсе музейгээс болон “Парис-2024” наадмын цахим хуудаснаас худалдан авах боломжтой.

Парисын Олимп долоодугаар сарын 26-нд, Паралимп наймдугаар сарын 28-нд тус тус эхэлнэ.

Ц.Ананд

No description available.

Санал болгох