Франц дахь Монгол залуучуудын монгол соёл, боловсролын өдөрлөг болно

2024 оны 3 сарын 42024-03-04

2024 оны гуравдугаар сарын 10-нд Францад амьдардаг Монгол залуучууд "Монгол залуучуудын монгол соёл, боловсролын өдөрлөгийг Жиронд муж Карбон-Блан хотод зохион байгуулах гэж байна. 

Франц улсад оршин суудаг 10-25 насны монгол залуучуудад зориулсан энэхүү өдөрлөгийн зорилго нь: 

  1. Монголын өв соёлыг сурталчлах нь: Энэхүү өдөрлөгийн эхний зорилго нь франц улсад олон жил амьдарсан монгол залуучуудыг Монголын баялаг түүхтэй ахин холбох явдал бөгөөд монголын өнө эртний агуу түүхээс өнөөдрийг хүртэлх түүхийн өвөрмөц элементүүд, монгол хүний, монголын соёлын өвөрмөц байдал, ялгарал, үнэт зүйлийг таниулан сурталчлахад эхний зорилго оршино.
  2. Орчин үеийн асуудлуудын талаарх мэдлэгийг дээшлүүлэх: Дэлхийн хувьсал, даяарчлал, дижиталчлалтай тулгараад байгаа энэ үед нийгмийн өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, уламжлалт байдлыг хэрхэн орчин үетэй хослуулан авч явах, нийгмийн тулгарч буй олон сорилтуудад хэрхэн хандах, хэрхэн давж гарч буй бодит туршлагууд хуваалцах. Мөн энэхүү олон өөрчлөлтүүдэд хэрхэн өөрийн орны өвөрмөц байдал, жинхэнэ мөн чанарыг хадгалж, сурталчилж, тэдгээрт хувьсан өөрчлөгдөх тухай ярилцах.
  3. Амжилтын түүх хуваалцаж урам зориг өгөх: Францад амьдарч буй монгол хүмүүс уригдан ирж өөрсдийн амжилтын түүхээ хуваалцана. Энэ нь харь оронд амьдарч буй өсвөр насныхан болон залуучуудад урам зориг өгч, цаашид мэргэжлээ сонгох, бизнес эрхлэх, нийгэмшихэд ихээхэн тус хүргэх, тэр дундаа монгол хүн харийн оронд амьдрах чадвар, өрсөлдөх чадвар өндөр гэдгийг харуулах явдал юм.

Арга хэмжээ, өдөрлөгийн тухайд: Энэхүү өдөрлөг нь өсвөр насныхан, залуучуудад зориулсан учир академик боловсрол, сэдэв ярилцлага, уулзалтыг илүү түлхүү танин мэдэхүйн аргаар, хөгжилтэй байдлаар болон чөлөөтэй байхаар зохион байгуулах гэж байна.

Үүнд:

Чөлөөт уулзалт, ярилцлага, илтгэлүүд: Францын бусад бүс нутгаас ирж буй монголчуудтай хийх ярилцлага, уулзалт, илтгэл.

Хөгжилтэй асуулт, хариулт болон тоглоомууд: Монгол соёл,түүхийг таниулах, сурталчилахад тоглоомын аргаар болон хөгжилтэй асуулт хариултын аргыг ашиглан танилцуулах, оролцуулах

Хөгжим: Монголын уламжлалт хөгжим, тэр дундаа морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үзэгчдийн сонорыг мялааж, уламжлалт хөгжмөөрөө бахархах сэдлийг төрүүлнэ.

Багийн ажиллагаа: Өсвөр насны болон залуу оролцогчдыг багт хуваах бөгөөд хуваахдаа монголын түүхийг бүтээлцсэн эрхэмүүдийн нэрээр багийг нэрлэх юм.

Мөн өдөрлөг эхлэх үеэс тэднийг агуу түүхийн 2 авдар хүлээх бөгөөд түүнийг нээхийн тулд багийн гишүүд бүр оноо цуглуулж, авдар нээхийн тулд монголын түүх,соёлын агуу ертөнцөөр аялах юм.

Энэхүү өдөрлөгт Франц дахь монгол залуус болон францад амьдран сууж буй эцэг эхчүүд, хүүхдүүд, иргэд оролцож, сайн дураар зохион байгуулж буй бөгөөд эх хэл, эх соёл, түүх, соёл, өөрсдийн онцгой түүх, соёл, эх хэлээ сэргээх мөн түүнийг түгээж орчин үеийн даяаршиж буй, хувьсаж буй нийгэмд авч үлдэх, цаашид үргэлжлүүлэхэд нь дэмжлэг болоход орших бөгөөд францад амьдарч буй залуучуудын ирээдүйн тэмүүлэлд дэмжлэг өгөх зорилготой юм.

ФРАНЦ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД

 

Capture.PNG

 

Capture2.PNG

Санал болгох