Өвөлжилт хүндэрсэн аймаг сумд руу 93 мянган километр зам гаргажээ

2024 оны 3 сарын 62024-03-06
Өвөлжилт хүндэрсэн аймаг сумд руу 93 мянган километр зам гаргажээ

УЦУОШГ-ын хоёрдугаар сарын 29-нд гаргасан зудын үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 сум цагаанаар зудархуу байна гэж УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцуулав.

Хаваржилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисст гамшгаас хамгаалах орон нутгийн анги, мэргэжлийн ангиуд хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 5-нд

  • нийт 4,222 малчин өрхийг түлээ түлшээр ханган
  • 6,766 малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж,
  • 2,010 малчин өрхөд хоол хүнсний тусламж үзүүлэн ажиллажээ.

Түүнчлэн 62,722 малчин өрхөд өвс, 69,866 малчин өрхөд малын тэжээл хүргэсэн байна.

Аймаг орон нутгийн онцгой комисст дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 675 алба хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр 17 аймгийн 74 суманд 6,444 айл өрхөд хүрч, 4,300 тонн тэжээл, өвс хүргэж байгаа аж.

Цас их орж зам даваа хаагдсан газруудад урьдчилсан байдлаар 54,398 километр зам гаргахаар төлөвлөж байв. Тэгвэл одоогоор байдлаар үүнээс бараг хоёр дахин илүү буюу 93,142 километр зам гаргажээ.

429665176_807341164754445_1030380672495380014_n.jpg
429665176_807341164754445_1030380672495380014_n.jpg

Мөн одоогийн байдлаар 142 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үүний дээр малчин эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор ажлын хэсгүүд 470 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 350 өрхөд эмийн багц хүргэхийн сацуу 120 хүнд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн гэдгийг УОК-оос мэдээлэв. Эрүүл мэндийн сайдын тушаалаар орон нутагт 318 резидент эмчийг томилон ажиллуулж байна. 

 

Санал болгох