Архангай аймгийн Их тамир суманд дахин газар хөдөлжээ

2024 оны 3 сарын 72024-03-07
Архангай аймгийн Их тамир суманд дахин газар хөдөлжээ

Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 72 километрийн зайд өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 10:34:54 цагт газар хөдөлсөн байна.

Их тамир суманд энэ сарын 2, 3-нд 3.8 магниут 4.7 магнитудын газар хөдөлсөн юм. Тэгвэл  энэ удаад Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 72 километрийн зайд  гуравдугаар сарын 7-ны өдрийн 10:34:54 цагт газар хөдөлсөн байна. Газар хөдлөлт 3.8 магнитудын хүчтэй байжээ. Архангай аймгийн Ихтамир суманд гуравдугаар сарын 2-нд 4.6, гуравдугаар сарын 3-нд 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.

 

Санал болгох