ЭХЭМҮТ олон улсын стандартад нийцсэн усанд төрөх өрөөтэй боллоо

6
2024 оны 3 сарын 72024-03-07
ЭХЭМҮТ олон улсын стандартад нийцсэн усанд төрөх өрөөтэй боллоо

ЭХЭМҮТ-д Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 2022 оны 11 сард бүрэн засвар хийгдэж 10 VIP төрөх өрөөг тохижуулсан. Үүнээс хоёр өрөөг нь олон улсын стандартад нийцүүлж усанд төрөх боломжтой өрөө болгон тоногложээ. Усанд  төрөх нь биеийн алжаалыг тайлж булчингуудыг суллан төрөх өвдөлтийг бууруулдаг болохыг шинжлэх ухааны үүднээс эрдэмтэд батласан байдаг. 

 

ЭХ НЯЛХАС.jpg
ЭХ НЯЛХАС.jpg

 

 ЭХЭМҮТ нь орон нутгийн болон хороо дүүрэг хамааралгүй амаржих ээжүүдийг хүлээн авдаг. Уг төрөх тасагт нийт 19 эх баригч ажилладаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт 160 гаруй нярайг эх барьж авжээ. Усанд төрөх хүсэлтэй эмэгтэйчүүд хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Үүнд эхийн болон ургийн биеийн жин хэвийн байх, үрэвсэл болон хавсарсан эмгэггүй байх шаардлагатай.  Бөөрний үрэвсэлтэй болон даралт өндөр ээжүүдэд усанд төрөх нь тохиромжгүй талаар зөвлөж байлаа. Манай улсын хувьд өнөөгийн байдлаар энэхүү өрөөнд амаржсан эх одоогоор байхгүй.

Мөн энгийн VIP өрөө нь өдрийн 60 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тодруулбал, энд төрөх эхчүүд гэр бүлийнхэнтэйгээ байрлаж, төрөх үйл явцад ч хамтдаа байх боломжтой.

 

2.jpg
2.jpg

Өрөө бүр 00, душ, амралтын хэсэгтэй байхаар тохижуулжээ.  Бүх өрөө орчин үеийн олон үйлдэлт төрөх ортой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан VIP төрөх өрөөг бий болгожээ.

Санал болгох