2022 онд 2232 охин жирэмсэлж, 587 охин үр хөндүүлжээ

5
2024 оны 3 сарын 72024-03-07
2022 онд 2232 охин жирэмсэлж, 587 охин үр хөндүүлжээ

Өсвөр насныхны эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавих цаг болсныг дараах тоо баримтууд илэрхийлж байна.

2021 онд 10-14 насны 26 охин, 2022 онд 26 охин, 2021 онд 15-19 насны 2331 охин, 2022 онд 2232 охин жирэмсэлсэн.

2021 онд 10-14 насны 35 охин үр хөндүүлсэн бол 2022 онд 41 болж өссөн. Харин 2021 онд 15-19 насны 618, 2022 онд 587 охин үр хөндүүлсэн. 2021 онд 10-14 насны 16 охин төрсөн бол 2022 онд 21 болж өссөн.

Харин 2021 онд 15-19 насны 2538 охин төрсөн нь 2022 онд 2370 болж буурсан үзүүлэлттэй байна. Охидын эрүүл мэнд нөхөн үржихүйн эрх зөрчигдөж байх тул төр, төрийн холбогдох байгууллагууд хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж охидын эрхийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Тулгамдсан асуудал:

  • Өсвөр насны хүүхдүүд цахим орчин болон үе тэнгийнхнээсээ бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээ, мэдээллийг авч байна.
  • Эрүүл мэндийн боловсролын хичээлийг бага дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан ордог ч хичээлийн чанар муу байгаагаас өсвөр насныхны дунд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг, тусламж, үйлчилгээг хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй байх
  • Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүй байдаг нь тэднийг бэлгийн болон хүйсэд суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөд хүргэдэг.
  • Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ асран хамгаалах, халамжлах үүргээ биелүүлэхгүй, хүүхдээ хараа хяналтгүй орхиж үл хайхрах хүчирхийлэл үзүүлэх
  • Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа өсвөр насныханд жирэмслэхээс хамгаалах хүртээмжтэй, боломжит аргуудын талаар зөвлөдөггүй, тэдэнд сонголт хийх жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн сонголт хангалтгүй
  • Өсвөр насныхны өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хуний нөөц дутмаг, өрөө, кабинет орчин нөхцөл хангалтгүй
  • Орон нутагт болон дотуур байранд амьдардаг өсвөр насны охидын сарын тэмдгийн үеийн насны эрүүл ахуйн ахуйн шаардлагад нийцсэн байгууламжийн хомсдол, мөн анх удаа сарын тэмдэг нь ирж буй өсвөр насны охидын дунд энэ талын мэдлэг дутагдалтай байдаг.

Эх сурвалж: ХЭҮК

Санал болгох

Я.Содбаатар: Амиа алдсан аврагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгодог болно

Сүүлийн 5 сард албан үүргээ гүйцэтгэж яваад 5 онцгой байдлын албан хаагч амь эрсдэв. Тэгвэл ерөнхийлөгчийн зүгээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ.

19 цагийн өмнө
Ачаа хэтрүүлээд, зам эвдвэл хохирлыг жолооч, аж ахуйн нэгжээр төлүүлнэ

Цаг агаар дулаарч, газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэссэн үед авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом багасдаг.

20 цагийн өмнө