Монгол ээжтэй хүү Германы Бундеслиг болон Евролигийн "Алба Берлин" багт тоглож байна

2024 оны 3 сарын 132024-03-13
Монгол ээжтэй хүү Германы Бундеслиг болон Евролигийн "Алба Берлин" багт тоглож байна

Монгол ээжтэй Элиас Рапике хүү 2004 онд төрсөн, 203 см өндөр довтлогч болон хамгаалагчийн байрлалд тоглодог байрлалдаа өндөрт тооцогддог тамирчин. Тэрээр Германы Бундеслигийн Лигийн томоохон багуудын нэг Алба Берлин багийн тамирчин. Евро Лигт тоглодог баг бөгөөд NBA-гийн багуудтай хүч үздэг томоохон багуудын нэг юм. Мөн NBA-ийн багийг хожсон анхны Герман улсын баг болж байсан түүхтэй.

Элиас Рапике хүү энэ улиралд Германы Бундеслигт 3 тоглолтод оролцод амжсан. Германы Бундеслигийн 3 түвшний лиг "ProB"-д 15.7 оноо, 5.1 самбар, 4.2 оновчтой дамжуулалт, 1.4 бөмбөг таслалт дунджилж байна. Түүний хувьд энэ улиралд Евролигийн 4 тоглолтод оролцоод байгаа ба сүүлийн тоглолтод 11 оноо авчээ. Тэрээр 18-аас доош насны Германы шигшээ багт багтсан бөгөөд NBA-д драфтлагдах магадлалтай Герман тоглогчдын нэгээр нэрлэгдсэн байна.

Түүний аав нь Мозамбик хүн. Евро Лигийн том багийн бүрэлдэхүүнд ах дүү хоёр монгол ээжтэй хүүгийн том нь орсон бөгөөд дүү нь Герман улсын өсвөр насны шигшээд тоглодог. Элиас Рапике өөрийн инстаграм хуудаснаа стори дээрээ Монгол хэлээр хөгжөөн дэмжигчдэдээ мэнд хүргэсэн байна.

Ц.Ананд

No description available.No description available.

No description available.

 

Санал болгох