Эх орондоо эргүүлэн авч ирсэн Үлэг гүрвэлийн 16 олдвороор үзэсгэлэн гаргалаа

2024 оны 3 сарын 122024-03-12
Эх орондоо эргүүлэн авч ирсэн Үлэг гүрвэлийн 16 олдвороор үзэсгэлэн гаргалаа

Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос эхлэн монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсад буцаан төвлөрүүлэх ажил эхэлсэн.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-д худалдагдах гэж байсан зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирсэн бөгөөд эдгээр олдворууд болон өнгөрсөн хугацаанд АНУ-аас хүлээн авсан олдворуудаас сорчлон танилцуулах “Welcome home” тусгай үзэсгэлэнг Байгалийн түүхийн музейд нээлээ.

Хууль бусаар хил давсан үзвэрүүдээс хамгийн онцлох нь монгол нутгаас олддог нэн ховор олдвор болох Тарвозавр Батаар үлэг гүрвэлийн яс байлаа. Уг гүрвэлийн өндөр нь дөрвөн метр, Урт нь 10-12 метр, жин нь 2-3 тонн байдаг ажээ.

No description available.

Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн арван жилд нийт 58 олдворыг эргүүлэн оруулж иржээ.

Уг үзэсгэлэн нь энэ сарын арван долооныг хүртэл үргэлжлээд алтан сан хөмрөгт хадгалагдана.

No description available.

No description available.

Санал болгох