Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээнд түрүүлэв

2024 оны 3 сарын 192024-03-19
Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээнд түрүүлэв

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээн энэ сарын 15-17-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд нийт 650 шатарчин өрсөлдсөний 12 нь их мастер цолтон байжээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртсэн бол дэд байрт Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат тус тэмцээний хошой аварга болсон бөгөөд өмнө нь 2017 онд түрүүлж, 2019 онд мөнгөн медаль хүртэж байсан. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Их мастер С.Билгүүн 5, эмэгтэйчүүдэд өрсөлдсөн Э.Хулан 4 байр эзэлжээ.

Санал болгох

Монгол Улсын Төрийн далбаа Парисын тэнгэрт намирлаа

Зуны 33 дугаар олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын баг, тамирчид ёслол төгөлдөр орж ирлээ

11 цагийн өмнө