Монгол Улсын Төрийн далбаа Парисын тэнгэрт намирлаа

2024 оны 7 сарын 272024-07-27
Монгол Улсын Төрийн далбаа Парисын тэнгэрт намирлаа

Миний Монголын бахархлууд

Зуны 33 дугаар Парисын олимпын нээлтэд Монгол Улсын баг, тамирчид Сена мөрний эргээр ёслол төгөлдөр орж ирлээ.

Олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Алтан Соёмбот Төрийн далбааг Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од, боксын ОУХМ О.Есүгэн нар Парисын тэнгэрийн дор намирууллаа.

Дэлхийн 206 орны 10,500 тамирчин хүчээ сорьж буй Олимпын наадмын нээлтийн ёслолд Монгол Улсын баг тамирчид үндэсний баялаг, өв соёлоороо онцгойрлоо.

Монгол үндэсний соёлыг Дэлхийн мэлмийд гайхуулсан, Монгол Улсынхаа төрийн далбааг Парисын тэнгэрт намируулсан Монголын баг тамирчид Сена мөрний завьт парадын онцгой нэгэн чимэг байв.

Амжилтын төлөө бид хамтдаа, УУХАЙ

Маргааш манай зарим тамирчдын тэмцээн эхлэх учир нээлтийн ёслолд цөөн тамирчид оролцлоо. Тухайлбал бокс, дугуй, жүдо, буудлагын төрөлд 7 тамирчин олимпын дэвжээнд гарна.

Go Team Mongolia!

#GoTeamMongolia #MongoliaOlympics2024 #GoMongolia

Санал болгох

Олимпод өрсөлдсөн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Парис-2024” зуны олимпын наадамд хүч сорьсон шигшээ баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө