Дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээнийг Б.Буджаргал тэргүүлж байна

2024 оны 9 сарын 62024-09-06
Дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээнийг Б.Буджаргал тэргүүлж байна

АНУ-ын Нью-Иорк хотод 1997 оноос хойш жил бүр зохион байгуулж буй, USATF-аар баталгаажсан, Дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээнд Монголын тамирчин Б.Буджаргал хурд, хүчээ сорьж байна. 6 дахь өдрөө үргэлжилж буй энэ тэмцээнд манай улсын тамирчин Бямбаагийн Буджаргал нийт 790 км зам туулан, тэмцээнийг тэргүүлж эхэллээ.

Дэлхийн аваргын рекордыг эзэмшигч Ашприханаль Аальтогийн бие өнгөрсөн шөнө  муудсан тухай мэдээ түгжээ. Өнөөдөр түүний биеийн байдал дээрдэж, тэмцээний 2 дугаар байрт явж байна.

Өнөө жилийн тэмцээн 8 дугаар сарын 30-ны 06:00 цагт эхэлсэн юм. Тэмцээн өдөр бүр 6:00 цагт эхэлж, шөнийн 12:00 цагт дуусдаг. Оролцогчид 4989 км замыг 52 хоногт туулах ёстой. Үүний тулд өдөрт 2-3 марафоны ( 1 марафоны зам 42 км 190 м ) зайд гүйх хэрэгтэй.

Тэмцээнийг тэргүүлэгчид:

  1. Б.Буджаргал 790 км, хоногт 131 км 79 м,
  2. Ашприханал Аальто 754.3 км, хоногт 79 км 15 м,
  3. Андреа Маркато 743.1 км, хоногт 123 км 85 м.

Тэмцээний өрнөлийг https://3100.srichinmoyraces.org/ саитаас Нью-Иоркийн өглөөний 06:00 цагаас шөнийн 12:00 цаг хүртэл үзэж болно.

Ц.Ананд

Санал болгох