Чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-д өрсөлдөх тамирчид өнөөдөр тодорно

2024 оны 9 сарын 162024-09-16
Чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-д өрсөлдөх тамирчид өнөөдөр тодорно

Чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-д оролцох эрхийн сорил тэмцээн өнөөдөр болж байна. Чөлөөт бөхийн олимпын бус жингүүд болох эрэгтэйчүүдийн -61 кг,-70 кг , -79 кг, -92 кг, эмэгтэйчүүдийн -55 кг, -59 кг, -65 кг, -72 кг жинд нийт 60 тамирчин өрсөлдөж байна. Жин бүрээс шалгарсан нэг тамирчин 10-р сарын 28-31-ний өдрүүдэд Албина улсын Тирана хотноо зохион байгуулагдах чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.

Олон улсын олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас “Олимпын бус жингийн гэж онцолж байгаагаараа илүү давуу талтай болж байна. Яагаад гэвэл олимпын бус жингүүд дээр Дэлхийн медальтай шинэ тамирчид төрнө гэсэн үг шүү дээ. Өнөөдрийн сорил дээр Дэлхийн аваргын медальтнууд болох Э.Бэхбаяр, н.Түвшинтулга нар бас өрсөлдөж байна” гэлээ.

Олимп болдог жил олимпын бус ДАШТ гэж болдог. Тэр жилдээ олимпод оролцсон тамирчин олимпын бус ДАШТ-д оролцдоггүй. Чөлөөт бөхөд нийт 12 жин байдгаас олимпын 6 жин, үлдсэн 6 нь олимпын бус жин байна.

Санал болгох

Боксын Дэлхийн цомын тэмцээн Монголд болно

Олон улсын сонирхогчийн боксын холбоо буюу IBA-тай өрсөлдөж, ОУОХ-нд хүлээн зөвшөөрөгдөх зорилгоор байгуулагдсан World Boxing холбооноос энэ жил Дэлхийн цомын 2 тэмцээн зохион байгуулсан

21 цагийн өмнө
Узбекистан анх удаа ФИФА-ийн тэмцээнийг зохион байгуулж байна

1989 оноос эхлэн явагдсан энэ тэмцээнийг 1992 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулж ирлээ. Энэ удаа 121 орны шигшээ багаас шалгарсан шилдэг 24 баг оролцож байна. Тэдний дунд Дэлхийн 5 удаагийн аварга, мөнгө, хошой хүрэл медальт Бразил, Дэлхийн хошой аварга, гурван мөнгө, хүрэл медальт Испани, 2016 оны Дэлхийн аварга, 2021 оны мөнгөн медальт Аргентин, 2021 оны Дэлхийн аварга Португал гэсэн шилдэг багууд бий.

1 өдрийн өмнө