Боксын Дэлхийн цомын тэмцээн Монголд болно

1
2024 оны 9 сарын 182024-09-18
Боксын Дэлхийн цомын тэмцээн Монголд болно

Олон улсын сонирхогчийн боксын холбоо буюу IBA-тай өрсөлдөж, ОУОХ-нд хүлээн зөвшөөрөгдөх зорилгоор байгуулагдсан World Boxing холбооноос энэ жил Дэлхийн цомын 2 тэмцээн зохион байгуулсан. Эхнийх нь  нэгдүгээр сард Английн Шеффилдэд, удаах нь дөрөвдүгээр сард АНУ-ын Колорадо хотноо болсон билээ. Тэгвэл Дэлхийн цомын 3 дахь тэмцээн энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус тэмцээн нь “UG Arena”-д 4 өдрийн турш үргэлжлэх юм.

Тэмцээнийг эрэгтэйчүүдийн 7, эмэгтэй 6 жингийн ангиллаар зохион байгуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 20 гаруй орны тамирчид мэдүүлэг өгсөн байна. Жин тус бүрийн ялагчид ирэх 11-р сард Английн Шеффилд хотноо болох Дэлхийн цомын финалд өрсөлдөх эрхтэй болох юм. Боксын олимпын хөтөлбөрт үлдээхийн төлөө тэмцэж буй World Boxing холбоонд өдгөө Монгол тэргүүтэй 44 улс нэгдсэн.

Сонирхуулбал Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод зохион байгуулсан олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаад иржээ. 21 хоног үргэлжилсэн энэхүү бэлтгэлд 100 орчим тамирчин оролцсон байна.

Санал болгох