Олон Улсын Олимпын хорооны шинэ Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ

18 цагийн өмнө
Олон Улсын Олимпын хорооны шинэ Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ

Олон Улсын Олимпын хорооны 143 дахь удаагийн чуулган 2025 оны гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Грек улсад болно. Энэ чуулганаар Олон Улсын Олимпын хорооны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах юм. Тэгвэл ОУОХ-оос одоогийн Ерөнхийлөгч Томас Бахын дараагийн залгамжлагч болж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон долоон нэр дэвшигчдийг танилцууллаа.

Зөвхөн Олон Улсын Олимпын Хорооны гишүүн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг. Олимпын аварга асан хоёр тамирчин, Иорданы хаант улсын хунтайж, экс ерөнхийлөгчийн хүү, унадаг дугуй, гимнастик, цанын спортын дэлхийн тэргүүлэгчид ОУОХ-ны дараагийн ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөж байна.

2166364356.jpg
Sebastian Coe

-Себастьян Кое (Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн, Олимпын 4 медальт, 1500 метрийн гүйлтийн олимпын хошой аварга. 2012 оны Лондонгийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны даргаар ажиллаж байсан.  

Kirsty-Coventry-e1581450329257.jpg
Kirsty Coventry

-Кирсти Ковентри "ганц эмэгтэй нэр дэвшигч" (Зимбабвегийн усанд сэлэлтийн тамирчин, Африк тивээс хамгийн олон медаль хүртсэн олимпын тамирчин бөгөөд нийт олимпын долоон медальтай. Олон улсын олимпын хорооны гишүүн, ОУОХ-ны тамирчдын комиссын дарга, Зимбабвегийн Олимпын хорооны дэд ерөнхийлөгч

2024-09-16T115704Z_728032960_RC2P5T9Y3IUP_RTRMADP_3_OLYMPICS-IOC.jpg
Johan Eliasch

- Йохан Элиаш (ОУОХ-ны гишүүн, Олон улсын цана, сноубордын холбооны (FIS) ерөнхийлөгч. 2021 оноос хойш Өвлийн олимпын холбоодын зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй.

Q624FZK47VHV7MSBVINX25JPKU.jpg
David Lappartient

- Дэвид Лаппартиент (ОУОХ-ны гишүүн. Олон улсын дугуйн спортын холбооны ерөнхийлөгч. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) Удирдах зөвлөлийн гишүүн.

2024-09-16T115719Z_1742798047_RC2QBQ9S8N95_RTRMADP_3_OLYMPICS-IOC.jpg
Juan Antonio Samaranch

-Хуан Антонио Самаранч (ОУОХ-ны дэд ерөнхийлөгч, Олимпын алдарт зүтгэлтэн Самаранчийн хүү. Кортина д’Ампеццогийн өвлийн наадам (1956), Ромд болсон зуны наадам (1960), Токиогийн зуны наадам (1964) -аар ерөнхий тогоочоор томилогдсон. 1980-2001 онд Олон улсын олимпын хорооны (ОУОХ) ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

2024-09-16T115703Z_816223299_RC2GKU9NHPEV_RTRMADP_3_OLYMPICS-IOC.jpg
Morinari Watanabe

- Моринари Ватанабе (Олон улсын гимнастикийн холбооны (FIG) ес дэх ерөнхийлөгч бөгөөд Азийн анхны ерөнхийлөгч. 1983-1990 онд уран сайхны гимнастикийн дасгалжуулагчаар ажиллаж, AEON цомын тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар ажиллаж байсан. 2018 оноос хойш ОУОХ-ны гишүүнээр ажиллаж байна.

2024-09-16T115718Z_331359333_RC27T598SL5A_RTRMADP_3_OLYMPICS-IOC.jpg
Prince Feisal Al Hussein

-Фейсал ибн Хусейн (Иорданы хунтайж, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. ОУОХ-ны эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн дэд даргаар ажиллаж байна)

Эдгээр долоон нэр дэвшигчдээс ОУОХ-ын долоо дахь Ерөнхийлөгч Самаранчийн хүү Хуан Антонио Самаранч шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн боломжтой гэж үзээд буй. Мөн ганцхан эмэгтэй нэр дэвшигч болох Кирсти Ковентри болон Себастьян Кое сонгогдох магадлал өндөр.

Олимпын хорооны шинэ Ерөнхийлөгчийн сонгох сонгуульд ОУОХ-ны 111 гишүүн саналаа өгнө. Үүн дотор Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг бий. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийх хориотой. Харин ирэх оны нэгдүгээр сард Швейцарийн Лозанна хотод болох хурлын үеэр бодлогоо танилцуулах боломжтой.

Одоогийн Ерөнхийлөгч Томас Бах 2013 онд ажлаа хүлээж авсан. Олон Улсын Олимпын хорооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа найман жил. Харин нэг удаа дөрвөн жилээр сунгах боломжтой буюу дээд тал нь 12 жил ажиллах боломжтой байдаг. Томас Бах эл хугацаанд хүрсэн учир ирэх 2025 онд бид ОУОХ-ны шинэ Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохыг хүлээх үлдлээ.

Д.Сарантуяа

Санал болгох