Монголын эрэгтэй баг хожиж, эмэгтэй баг тэнцлээ

13 цагийн өмнө
Монголын эрэгтэй баг хожиж, эмэгтэй баг тэнцлээ

Унгар улсын нийслэл Будапешт хотод болж буй Дэлхийн шатрын Олимпиад үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний долоо дахь өрөгт Монгол Улсын эрэгтэй баг Лебанон улсын багийг 3:1-ээр хожиж, дараагийн өрөгт Панама улсын багтай өрсөлдөх бол манай улсын эмэгтэй шатарчид долоо дахь өрөгт ХБНГУ-ын багтай тэнцэж, найм дахь өрөгт Армен улсын багтай тоглохоор боллоо.

45 дахь удаагийн тэмцээнийн эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдөж байгаа билээ. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт, эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байгаа юм.

 

Эх сурвалж: БТСУХ

Санал болгох