Б.Баасанхүү Дэлхийн чансааг тэргүүлж, Олимпын чансааны хоёрдугаар байрт жагсаж байна

17 цагийн өмнө
Б.Баасанхүү Дэлхийн чансааг тэргүүлж, Олимпын чансааны хоёрдугаар байрт жагсаж байна

“Парис 2024” олимпын наадам дууссанаар Олон улсын жүдо бөхийн холбоо тамирчдын олимпын оноог нэмж, чансааны жагсаалтыг шинэчилсэн. Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга Б.Баасанхүү Дэлхийн чансаанд 7286 оноотойгоор нэгдүгээрт, олимпын чансаанд 6502 оноогоор 2-рт бичигдлээ. Олимпын чансааны тэргүүн байрт Италийн тамирчин Ассунта Скутто оржээ.

Манай улсын эрэгтэй тамирчдын хувьд -66 кг-ийн жинд 2024 оны ААШТ-ий аварга Б.Эрхэмбаяр 4768 оноотой гуравдугаар байр, Ё.Басхүү тав, 100 кг-ийн жинд Б.Гончигсүрэн чансаагаараа аравдугаар байрт бичигджээ. Эмэгтэй тамирчдаас -48 кг-ийн жинд Г.Наранцэцэг 14-дүгээр байр, -52 кг-ийн жинд Л.Сосорбарам 16-дугаар байр, Л.Энхрийлэн -57 кг-ийн жиндээ мөн 16-дугаар байрт эрэмбэлэгдлээ.

Санал болгох