Б.Буджаргал Дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож байна

17 цагийн өмнө
Б.Буджаргал Дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож байна

АНУ-ын Нью-Иорк хотод 1997 оноос хойш жил бүр зохиогдож буй USATF-аар баталгаажсан Дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн 5.000 км буюу 3.100 милийн 28 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчин, 6 болон 10 хоногийн хэт холын зайн гүйлтийн олон улсын тэмцээний 20 удаагийн аварга Бямбаагийн Буджаргал хурд, тэвчээрээ сорьж байгаа билээ. 2024.08.30-ны өглөөний 6:00 цагт эхэлсэн энэ тэмцээнд оролцогчид нийт 52 хоногийн дотор замаа гүйж туулах ёстой. Тамирчид бие, сэтгэлийн хүчээ бүрэн дайчилж, өдөрт 96 км гүйх шаардлагатай. Энэ тэмцээн өдөр бүр өглөө 6:00 цагт эхэлж, шөнийн 12:00 цагт дуусдаг.

Манай улсын тамирчин, ОУХМ Б.Буджаргал 40 хоногт 5.000 км зам туулж, Дэлхийн рекордыг эвдэх зорилготойгоор өрсөлдөж байгаа юм. Тэмцээн эхэлснээс хойших 19 дэх өдөр тэрээр 1997.2 км зам туулж, 7-р байрт явж байна. Тэмцээн дуусахад 34 хоног үлджээ.

Тухайн тэмцээнд Австрали, Итали, Финланд, Швейцар, Украин, Молдов, ОХУ, Словак, Тайвань, Монгол зэрэг улсын шилдэг тамирчид оролцож байна. Мөн уг тэмцээнийг дуустал Дэлхийн нэр хүндтэй “New York Times”, “Wall Street Journa”l, BBC зэрэг мэдээллийн хэрэгслээр дамжуулах юм.

Тэмцээний өрнөлийг https://3100.srichinmoyraces.org/ саитаас Нью-Иоркийн өглөөний 6 цагаас шөнийн 12 цаг хүртэл үзэж болно.

Гүйлт.jpg

                                                                      Ц.Ананд

 

 

Санал болгох