“IHC Apes” баг нэрээ өөрчилж, дасгалжуулагчийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ

2024 оны 9 сарын 182024-09-18
“IHC Apes” баг нэрээ өөрчилж, дасгалжуулагчийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн “IHC Apes” баг энэ улиралд олон өөрчлөлт хийгээд байна. Өнгөрсөн жил тус багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Матеха Гуронович дахин хоёр дахь улиралдаа ажиллахаар болжээ. Тэр өнгөрсөн улиралд “Apes”-ийн ахлах дасгалжуулагчаар ажилласан Лалегийн хүү юм. Мөн хагас шигшээд багаа удирдсан Дээд лигийн 3 удаагийн аварга дасгалжуулагч н.Отгонжаргал багийнхаа ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болсон байна.

“Apes” баг энэ улирлаас эхлэн нэрээ өөрчилж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө тус баг шинэхэн хувь эзэмшигч “Шунхлай групп”-ийн ерөнхий захирал П.Батсайхантай тохиролцоонд хүрч, 2024-2025 оны улиралд “SG Apes” буюу “Shunkhlai Group Apes” нэртэйгээр тоглохоор болов.

Ийнхүү МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2024-2025 улирал эхлэхэд, 25 хоног үлдлээ.

Ц.Ананд

Санал болгох