Эмэгтэй шатарчдын шигшээ баг Германтай тэнцэн, 12-р байр луу ухарлаа

15 цагийн өмнө
Эмэгтэй шатарчдын шигшээ баг Германтай тэнцэн, 12-р байр луу ухарлаа

Дэлхийн 45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна. Нэг өдөр завсарласан уг тэмцээний нийлбэр оноогоор 7-р байрт жагсаж байсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 7 дугаар өрөгт Германы шигшээ багтай тоглож, 2:2 харьцаагаар тэнцлээ. Ингээснээр тав хожиж, нэг хожигдон, нэг тэнцэж, 11 оноотойгоор 12 дугаар байр луу буулаа.

7-р өрөг.jpeg

Энэ өрөгт IM Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ бүтэн оноогоо авсан бол IM Батхуягийн Мөнгөнтуул, WGM Төрмөнхийн Мөнхзул нар тэнцэж, WCM Бат-Эрдэнийн Мөнгөнзул хожигдсон байна.

7-р өрөг 2.jpeg

Тэд 6-р байрт бичигдэж буй Арменийн шигшээ багтай 8 дугаар өрөгт өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн ангилалд одоогоор энэтхэгүүд нэг ч хожигдолгүй тэргүүлж байгаа бол  Польш, Франц, Казахстаны баг 12 оноотой удаалж байна. Тэдний араас АНУ, Гүрж, Монгол тэргүүтэй найман баг 11 оноотой нэхэж яваа юм.

Б.Мөнхзул

Санал болгох