“The International 2024" тэмцээнд “Team Liquid” баг түрүүллээ

2024 оны 9 сарын 162024-09-16
“The International 2024" тэмцээнд “Team Liquid” баг түрүүллээ

Данийн Копенхаген хотод 13 дахь удаагаа болсон, и-спортын Dota2 төрлийн “The International” тэмцээнд “Team Liquid” баг түрүүллээ. Тэд финалд “Gaiming Gladiators” багийг 3:0 харьцаатай хожиж, энэ оны шилдэг багаар шалгарав.

“Team Liquid” энэ тэмцээнд түрүүлэх магадлалтай шилдэг багуудын нэг байв. Тус багийг гранд финалд шалгарсанд фэнүүд нь баяртай байлаа. Гэсэн ч тэд энэ онд нэг ч ялж чадаагүй “Gaiming Gladiators” багтай учраа таарч, шигшээ цувралд нэг ч алдаа гаргалгүй 3:0-ээр хожин, энэ оны хамгийн шилдэг Dota 2 багаар шалгарлаа. “Team Liquid” олон улсын тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ юм.

TI-д түрүүлсэн “Team Liquid” аваргуудын “Aegis” өргөөд зогсохгүй 1.1 сая долларын шагнал авсан бол “Gaiming Gladiators” 2-р байрт орж, 350 мянган долларын шагнал хүртжээ.

Ц.Ананд

Санал болгох

Боксын Дэлхийн цомын тэмцээн Монголд болно

Олон улсын сонирхогчийн боксын холбоо буюу IBA-тай өрсөлдөж, ОУОХ-нд хүлээн зөвшөөрөгдөх зорилгоор байгуулагдсан World Boxing холбооноос энэ жил Дэлхийн цомын 2 тэмцээн зохион байгуулсан

21 цагийн өмнө
Узбекистан анх удаа ФИФА-ийн тэмцээнийг зохион байгуулж байна

1989 оноос эхлэн явагдсан энэ тэмцээнийг 1992 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулж ирлээ. Энэ удаа 121 орны шигшээ багаас шалгарсан шилдэг 24 баг оролцож байна. Тэдний дунд Дэлхийн 5 удаагийн аварга, мөнгө, хошой хүрэл медальт Бразил, Дэлхийн хошой аварга, гурван мөнгө, хүрэл медальт Испани, 2016 оны Дэлхийн аварга, 2021 оны мөнгөн медальт Аргентин, 2021 оны Дэлхийн аварга Португал гэсэн шилдэг багууд бий.

21 цагийн өмнө