Дуатлоны шилдгүүд тодорлоо

2024 оны 9 сарын 162024-09-16
Дуатлоны шилдгүүд тодорлоо

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн нэрэмжит дуатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 15-нд Хүй долоон худагт боллоо. Энэ удаагийн УАШТ-д нийтдээ 62 тамирчид элит, 17 хүртэлх нас, сонирхогчдын эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байв. Элит ангиллын тамирчид 5 км гүйж, 20 км дугуй жийж, 2,5 км гүйж аваргаа тодруулсан бол бусад тамирчид дээрх зайн талд нь хурд сорьсон юм.

Тэмцээний эрэгтэй элитийн уралдаанд марафон гүйлтийн ОУХМ Н.Мөнхбаяр (Хилийн цэргийн 0131-р анги), дугуйны шилдэг ОУХМ-уудын нэг Э.Болор-Эрдэнэ (Team Oggi) нарын хооронд маш сонирхолтой уралдаан өрнөж, биесээ удаа дараа гүйцэж түрүүлсний эцэст барианы шугамыг Мөнхбаяр 1 цаг 4 минут 39 секундээр түрүүлж давлаа. Э.Болор-Эрдэнэ түүнээс 1 минут 5 секунд хоцорч удаалсан бол “Road Mongolia” клубийн спортын мастер Э.Ижилмөрөн 1 цаг 9 минут 35 секундээр хүрэл медалийн болзол хангав.

460268289_1046218587290356_3805892029298375287_n.jpg

Эмэгтэй элитийн уралдаанд “Road Mongolia” клубийн А.Оюун-Эрдэнэ, “Сэлэм загас”-ын Ц.Аяс, хөвгүүдийн уралдаанд А.Амирлангуй, охидын уралдаанд “Цасан зам”-ын Н.Энхжин, “Сэлэм загас”-ын Б.Санчирмаа нар эхний байруудад шалгарлаа. Тэмцээнд төрөл бүрийн спортын ОУХМ цолтон 4, спортын мастер 12 оролцсон нь тамирчдын өрсөлдөөн ямар чанга болсныг нотолно.

459881209_1046218627290352_7432070845724772394_n.jpg

Дуатлоны УАШТ-ийг зохион байгуулахад “Монгол наадам” цогцолбор, Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЭБО холдинг компани хамтран ажиллав.

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойг бүтэн жилийн туршид олон төрлийн тэмцээн, үйл ажиллагаагаар баялаг тэмдэглэж байгаа билээ. Өвлийн триатлоны анхдугаар УАШТ-ийг 2-р сард Улаанбаатарт, Зуны триатлоны УАШТ-ийг Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 7-р сарын маш амжилттай зохион байгуулсан. Энэхүү Дуатлоны УАШТ-ий араас 11-р сард анх удаа танхимын триатлоны УАШ тэмцээнийг явуулахаар төлөвлөөд байна.

459972121_1046218920623656_7987821789023326756_n.jpg

 

Эх сурвалж: Монголын триатлоны холбоо

Санал болгох

Боксын Дэлхийн цомын тэмцээн Монголд болно

Олон улсын сонирхогчийн боксын холбоо буюу IBA-тай өрсөлдөж, ОУОХ-нд хүлээн зөвшөөрөгдөх зорилгоор байгуулагдсан World Boxing холбооноос энэ жил Дэлхийн цомын 2 тэмцээн зохион байгуулсан

21 цагийн өмнө
Узбекистан анх удаа ФИФА-ийн тэмцээнийг зохион байгуулж байна

1989 оноос эхлэн явагдсан энэ тэмцээнийг 1992 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулж ирлээ. Энэ удаа 121 орны шигшээ багаас шалгарсан шилдэг 24 баг оролцож байна. Тэдний дунд Дэлхийн 5 удаагийн аварга, мөнгө, хошой хүрэл медальт Бразил, Дэлхийн хошой аварга, гурван мөнгө, хүрэл медальт Испани, 2016 оны Дэлхийн аварга, 2021 оны мөнгөн медальт Аргентин, 2021 оны Дэлхийн аварга Португал гэсэн шилдэг багууд бий.

21 цагийн өмнө