Монголын оюутны шигшээ баг өнөөдөр Тайванийн багтай тоглоно

2024 оны 9 сарын 62024-09-06
Монголын оюутны шигшээ баг өнөөдөр Тайванийн багтай тоглоно

FISU-AUB Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн VII тэмцээн үргэлжилж байна. Манай улсын эрэгтэй сагсанбөмбөгчид FISU-AUB Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд "Сити" их сургуулийн нэрээр оролцож байгаа юм. 12 хүний бүрэлдэхүүнтэй тус шигшээ багийг 3 дасгалжуулагч бэлтгэж байна. 

Манай баг тэмцээний сүүлчийн тоглолтоо Хонконгийн оюутны багтай хийсэн. Тоглолтод манай улсын баг 4 үеийн турш илүүрхэж, 78:56-aар хожин, хэсгээсээ 1-р байраар гарлаа. Уг тоглолтод багийн ахлагч Энхбаясгалан 21 оноо авч, бүх тоглогчийг тэргүүлсэн бол Ихбаяр, Мөнхчөдөр, Сүхбат нар 10-аас дээш оноо авчээ.

Ингэснээр Монгол Улсын оюутны шигшээ баг хагас шигшээд шалгарч, өнөөдөр Тайванийн багтай учраа таарлаа. 

2006 онд анх Тайваньд болсон энэ тэмцээнийг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулж, Монгол Улсын шигшээ баг Азийн аварга болсон билээ. 2010, 2012 оны тэмцээнээс манай улс дараалан хүрэл медаль хүртсэн юм.

Ц.Ананд

 

Санал болгох