Машин нь цасанд суусан 43 настай эрэгтэйн цогцсыг олжээ

2024 оны 3 сарын 192024-03-19
Машин нь цасанд суусан 43 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Дорнод аймаг, Гурванзагал сум Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140  км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ 4 хүн суудлын автомашинаар зорчиж  яваад автомашинаа цасанд суулгаад 1 хүн автомашинаасаа бууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага 03.18-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан байна.   Тус аймгийн ЗДТГ-аас эрлийн баг гарч ажилласан ч өдрийн 15:45 цасанд суусан газраас зүүн зүгт 2 км-ын зайнаас талийгаачийн цогцсыг олжээ.

 

Санал болгох