Дугуйчин С.Жамбалжамц "Вольта Каталунья" уралдаанаа амжилттай дуусгалаа

2024 оны 3 сарын 262024-03-26
Дугуйчин С.Жамбалжамц "Вольта Каталунья" уралдаанаа амжилттай дуусгалаа

Монголын анхны мэргэжлийн дугуйчин С.Жамбалжамц өнгөрсөн онд Испанийн "Бурхос Би Эйч" багтай гэрээ байгуулсан юм. Тэгвэл өнгөрсөн 7 хоногийн турш манай дугуйчин "Вольта Каталуния" тэмцээнд оролцлоо. С.Жамбалжамц нийт 1,173.4 км замыг 30:18:53 цагт замаа дуусгаснаар 132-д жагсжээ. Тэрээр уулын замд сайн уралдаж 26-д бичигдсэнээр багтаа 6 оноо авчирсан юм. Нийт 25 баг оролцсон тус уралдаанд "Бурхос Би Эйч" баг нь 19-д бичигдэв. Тус уралдаан 7 хоногийн турш үргэлжилсэн ба Словенийн алдарт дугуйчин, Тур Де Франсын хошой аварга, сүүлийн 3 жил дараалан дэлхийн чансааг өнгөлж буй Тадей Погачар түрүүллээ.

Т.Погачар 28:21:29 цагт барианд орсноор бүх тамирчдыг тэргүүлээд зогсохгүй нийт оноогоор манлайлж, уулын замын шилдэг дугуйчнаар тодорчээ. Нийт 7 гарааны 4 нь түрүүлсэн аж. Түүний араас Испанийн Микель Ланда Маена +3:41 минутаар хоцорсон бол Колумбын Еган Бернал +5:03 минутаар 3 байранд оржээ.

Ц.Ананд

Санал болгох

Монгол Улсын Төрийн далбаа Парисын тэнгэрт намирлаа

Зуны 33 дугаар олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын баг, тамирчид ёслол төгөлдөр орж ирлээ

10 цагийн өмнө