Маргаашаас шороон шуурга шуурна

2024 оны 3 сарын 252024-03-25
Маргаашаас шороон шуурга шуурна

Маргааш буюу III/26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Нөгөөдөр буюу 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -5-10 градус, уулархаг нутгуудаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө 0-5 градус байна.

Санал болгох

Машинууд ачааны даац хэтрүүлэн, зам эвджээ

Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд зарим жолооч даац хэтрүүлэн, ачаа тээвэрлэж, авто зам эвдлээ

14 цагийн өмнө
Шуурганаар 9 хүн сураггүй болсныг олов

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад,Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан суманд нийт 9 иргэн сураггүй болсон байна

20 цагийн өмнө
Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дээрх хоёр түймэрт  урьдчилсан байдлаар 5002 га талбай өртөөд байна

4 өдрийн өмнө