Увс аймагт алга болсон хоёр хүүхдийг олжээ

2024 оны 3 сарын 252024-03-25
Увс аймагт алга болсон хоёр хүүхдийг олжээ

Увс аймгийн цагдаагийн газарт 2024.03.24-ний өдөр "өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, 3 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 31 настай Б гэгч нь “тоёота приус” машинтай авч явж байсныг дуудлага өгснөөс хойш 5 цагийн дараа олж тогтоон, холбогдох ажиллагааг явуулж байна. Одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор ажиллаж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг зөвлөж байна.

Санал болгох

Машинууд ачааны даац хэтрүүлэн, зам эвджээ

Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд зарим жолооч даац хэтрүүлэн, ачаа тээвэрлэж, авто зам эвдлээ

14 цагийн өмнө
Шуурганаар 9 хүн сураггүй болсныг олов

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад,Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан суманд нийт 9 иргэн сураггүй болсон байна

20 цагийн өмнө
Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дээрх хоёр түймэрт  урьдчилсан байдлаар 5002 га талбай өртөөд байна

4 өдрийн өмнө