Зудын улмаас улсын хэмжээнд малын хоргодол 6 сая шүргэж, 460 өрх малгүй болжээ

3
2024 оны 3 сарын 292024-03-29
Зудын улмаас улсын хэмжээнд малын хоргодол 6 сая шүргэж, 460 өрх малгүй болжээ

Малын хоргодол улсын хэмжээнд 5,9 саяд хүрлээ. Энэ нийт малын 9,2 хувийг эзэлж байна. Малын хоргодол хамгийн өндөр аймгуудыг харвал зүүн аймгууд тэргүүлж байна

  • Сүхбаатар аймгийн нийт малын 1,4 сая буюу 38,6%
  • Хэнтий 813 мянган толгой буюу 18%
  • Архангай аймагт 574 мянга буюу 11,9 %-д хүрэв

3665 малчин өрх нийт малынхаа 70 ба түүнээс дээш хувийг алджээ. 460 өрх ямар ч малгүй болжээ.

Одоогоор малын гоц халдвар өвчин зэргээс сэргийлж малын сэг зэмийг устгах ажилд анхааран ажиллаж байгаа талаар УОК-оос мэдээллээ. Нийт 112 мянган малын сэг зэмийг булшлах аргаар устгажээ.

Өнөөдрийн байдлаар 8000 малчин өрх отор хийж яваа аж. Эдгээр хүмүүст шаардагтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. УОК-т өнөөдрийн байдлаар 3,5 тэрбум төгрөг бэлэн мөнгө хэлбэрээр, 888 сая төгрөгийн бараа материалын хандив цуглажээ. ОУ-ын байгууллагаас 4,2 тэрбумын тусламжийг өөрсдийн сувгаар хүргэж байгаа аж.

Санал болгох