Автобус ачааны машинтай мөргөлдөж 18 хүн хүнд бэртэл авчээ

1
2024 оны 3 сарын 292024-03-29
Автобус ачааны машинтай мөргөлдөж 18 хүн хүнд бэртэл авчээ

Өмнөговиос Улаанбаатар чиглэл явсан автобус ачааны машинтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа.

Осол Дундговь аймагт гарсан бөгөөд 40 гаруй хүнийг өглөө 10 цагийн орчимд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Хүнд хүмүүсийг ГССҮТ-рүү шилжүүлэхээр болжээ.

Гэмтлийн эмнэлгээс яаралтай баг гарч тусламж үзүүлэхээр замдаа гарчээ. Одоогоор 5 хүний биеийн байдал хүнд байгаа тухай Төв аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээллээ. Автобусанд зорчиж явсан хүмүүсээс гар хөл нуруу нь хугарсан байдалтай байгаа аж.

Санал болгох