Ослын улмаас хоёр хүн нас барлаа

2024 оны 3 сарын 292024-03-29
Ослын улмаас хоёр хүн нас барлаа

Өмнөговь аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байсан том оврын автобус ачааны автомашинтай мөргөлдсний улмаас 40 хүн осолд өртлөө.

Тухайн хүмүүс  ээлжээс буусан уул уурхайн ажилчид байсан гэдгийг мэдээлсэн. Уг осол өнөөдөр өглөө 9 цагт Дундговь аймгийн замд гарсан  бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр Улаанбаатар хотоос ГССҮТ-ийн 2 баг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж  байгаагаар  ослын улмаас хоёр хүн газар дээрээ  нас барж, 18 хүн хүнд гэмтсэн. Үүнээс нэн хүнд  амьсгалын аппараттай 5 хүнээс 2 хүнийг яаралтай хагалгаанд оруулахаар ГССҮТ-д авчирчээ. Үлдсэн 13 хүнийг өнөөдөр нэгдсэн байдлаар ГССҮТ-д авчрах ажлыг зохион байгуулж байгаа юм. Зорчигчид ихэвчлэн тархи, нуруу нугас, гар сарвууны  бэртэлтэй байгаа гэлээ. 

 

 

 

 

Санал болгох