“Google”  дээрх  Улаанбаатарын зарим алдаатай  байршлыг дроны тусламжтай засаж байна

2
2024 оны 3 сарын 292024-03-29
“Google”  дээрх  Улаанбаатарын зарим алдаатай  байршлыг дроны тусламжтай засаж байна

Улаанбаатарын зарим алдаатай заагдсан байршил, зам зэргийг Оросын хоёр иргэн дроны тусламжтайгаар “GOOGLE газрын зураг”-т засаж, шинэчилж байна. Энэхүү ажлыг сайн дураараа хийж байгаа төдийгүй  “гадны жуулчдад тус болно” гэдгийг онцллоо. 

Тэд дроноо нисгэхийн өмнө нисгэх байршлаа зааж өгдөг. Улмаар нисэх явцдаа тодорхой байршлуудын зургийг дардаг гэлээ. Үүний дараагаар Google газрын зураг дээр хэрхэн орсон болон бодит байдал дээр ямар харагдаж байгааг харьцуулан, алдааг засаж эхэлсэн байна. Ингээд алдаатай заагдсан автозамын зогсоол, байршил, зам зэргийг google рүү илгээж, засаж байгааг онцоллоо. Харин хариуд нь Google-ээс бүтэн эсвэл хагас сарын турш мэдээллийг шалгаж, оруулдаг аж.

Александр Бакалов.jpg
Александр Бакалов.jpg

Энэ талаар "UCP  DREAM" төслийн удирдагч Александр Бакалов хэлэхдээ” Засгийн газраас, иргэдээс ч "Google" дээрх Улаанбаатарын газрын зургийг сайжруулахад тийм ч их анхаардаггүй. Гэтэл хүн бүр ашигладаг. Тэр ч утгаараа бид үүнийг засаж шинэчилэхээр шийдсэн. Тэр дундаа гал команд, түргэний тэрэг гээд бүгд л Google газрын зургийг ашигладаг.Сайн дураараа энэ засваруудыг хийхдээ маш их алхдаг байсан бол одоо дрон 5 хүний ажлыг хөнгөвчилж байгаа гэлээ. Александр Бакаловын хувьд өмнө нь автобусны маршрут, ирэх хугацааг “Google” газрын зурагт оруулж байсан юм.

Тэр өнгөрсөн оны есдүгээр сард Орос, Украйны дайны уршгаар Монголд ирж, МУЭИС-ийн Англи хэлний ангид элсжээ. Тухайн үед Оросоос түүний адилаар олон залуус Монголд ирсэн ч Монгол, тэр дундаа Улаанбаатар хотын тухай Орос хэл дээрх мэдээлэл дутмаг байсан нь найзуудын хамтаар welcome2mongolia.ru сайтыг эхлүүлэх сэдэл болсон байна. Ингээд тус сайт дээр мэдээлэл оруулж, Орос хэлтнүүддээ Монгол улсыг танилцуулах ажилд идэвх гарган зүтгэж эхлэв. Ингэж ажиллахдаа шинэ жилээр Орос паспортоо үзүүлээд үйлчилгээний газруудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх авахаас эхлээд олон ажил санаачилсан гэнэ.

Дээрх төслийн хүрээнд Монголд ирж буй гаднын иргэдэд өдөр тутамд тулгардаг хамгийн том асуудал нь нийтийн тээвэр, тэр дундаа нийтийн тээвэртэй холбоотой мэдээллийн хүртээмжгүй байдал гэдгийг олж мэдсэн байна. Орост байхдаа дижитал бүтээгдэхүүний менежер, маркетингийн чиглэлээр ажиллаж байсан түүний хувьд энэхүү асуудлыг шийдэхээр зориглож, судалгааны ажлаа эхлүүлэв. Ингэж судлахдаа уг асуудал зөвхөн гадаадын иргэдэд тулгардаг бус Улаанбаатарчуудад ч гэсэн тулгардаг болохыг олж мэджээ. Улмаар тэр Google-рүү и-мэйл бичиж, сайн дурын энэхүү төсөлдөө мөн л МУЭИС-ийн Монгол хэлний ангид сурч буй Буриад найзуудыгаа татан оруулсан байна.

Санал болгох