Алба хаагч Н.Тэмүүжин цэргийн ангийнхаа фитнес заалыг тохижуулж, дасгалжуулагч багшаар нь ажиллах болжээ

2024 оны 3 сарын 292024-03-29
Алба хаагч Н.Тэмүүжин цэргийн ангийнхаа фитнес заалыг тохижуулж, дасгалжуулагч багшаар нь ажиллах болжээ

Зэвсэгт хүчний 017-р цэргийн ангийн алба хаагч Н.Тэмүүжин сонирхлынхоо дагуу цэргийн ангийнхаа фитнес заалыг хариуцан, дасгалжуулагч багшаар ажиллах болжээ. Н.Тэмүүжин цэрэгт ирэхээсээ өмнө фитнес зааланд цагийн багшаар ажиллаж байжээ. Ийнхүү цэрэгт дуртай зүйлээрээ үргэлжлүүлэн хичээллэх болсон нь түүнд өөрийгөө хөгжүүлэн боломж болсон байна. Мөн 3 настайгаасаа зурж эхэлсэн тэрээр ирээдүйд зургийн чиглэлээр мэргэжлээ сонгож, ажиллахаар төлөвлөжээ.

Н.Тэмүүжин энэ жил 18 настай. ЕБС-иа төгсөөд өнгөрсөн оны 10 сард цэргийн албанд татагджээ. Түүний татагдсан 017-р цэргийн анги 2024 оны 1 сард шинээр фитнес заалтай болсон байна. Тус заалны тохижуулалтын ажилд алба хаагч Н.Тэмүүжин гар бие оролцож ханан дээр нь өөрийн сэтгэмжээр зураг зуржээ.

433430196_1502457010345703_891760550349759406_n.jpg
433430196_1502457010345703_891760550349759406_n.jpg

 Н.Тэмүүжингийн бас нэг авьяас нь дуу. Цэргийн ангид зохиогдсон ардын дууны тэмцээнд Н.Тэмүүжин түрүүлж чөлөөгөөр шагнуулж байжээ. Мөн тэрээр цэрэгт байх чөлөөт цагаараа дуу бичих оролдлого хийж байгаагаа хуваалцсан юм. 

433213513_812487053578545_960089469978403894_n - Copy.jpg
433213513_812487053578545_960089469978403894_n - Copy.jpg

Санал болгох