Д.Оюунбат: Шар усны үерт өртөх эрсдэлтэй 1487 өрх байна

2024 оны 4 сарын 22024-04-02
Д.Оюунбат: Шар усны үерт өртөх эрсдэлтэй 1487 өрх байна

“Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар Монгол орны нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ хэсэгт цасны зузаан 7 см орчим байна. Зудын эрсдэл буурсан ч шар усны үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байна” гэж Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр мэдээллээ.

21 аймгийн малчдын хотонд жирэмсэн эх 2556, 5 хүртэлх насны хүүхэд 29 мянга, өндөр настан 28 мянга, хөгжлийн бэрхшээлтэй болон архаг суурь өвчтэй 31 мянга орчим малчин байна. Тэдэнд резидент эмч нар эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.

Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат “Нийслэлийн хэмжээнд шар усны үерт өртөх эрсдэлтэй 1487 өрх, зөвшөөрөлгүй газарт буусан 388 өрх байна. Эдгээр айлд нүүх шаардлага хүргүүлсэн. Иргэд шар усны үерийн хор уршгийн талаар ойлголттой байж, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахын тулд хариуцлагатай байх шаардлагатай байна” гэж анхаарууллаа.

Санал болгох