Даян нууранд сүрэг загас үхжээ

1
2024 оны 4 сарын 22024-04-02
Даян нууранд сүрэг загас үхжээ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт орших Даян нуурын баруун эрэг дээр олон тооны загас үхсэн байдалтай олдсон байна. Уулнаас урсан, уг нууранд цутгадаг горхины бэлчир хэсэгт ийм явдал болжээ.

Монгол-Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалатлын захиргааны мэргэжилтнүүд өнөөдөр Даян нуур луу явжээ. Тэд нуурын ус, үхсэн загаснаас шинжилгээний дээж авч, лабораторид шинжлүүлэх аж. Загас яагаад нэг дор бөөнөөр хорогдсоныг уг шинжилгээний дүн гарсны дараа олон нийтэд мэдээлэх юм байна. Нуурын эрэг, горхины хэсэгт ирсэн сүрэг загас мөс гүн хөлдөх үед боогдсон байх гэж байгаль хамгаалагч нар таамаглаж байгаа аж.

Санал болгох