ЮНЕСКО-гийн эрчимт сургалтад 30 залуу хамрагдаж байна

2024 оны 4 сарын 22024-04-02
ЮНЕСКО-гийн эрчимт сургалтад 30 залуу хамрагдаж байна

ЮНЕСКО, БШУЯ, МУИС, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк хамтран, дөрөвдүгээр сарын 1-5-ны хооронд Монголд анх удаа бүүткамп (Bootcamp) сургалт зохион байгуулж байна.

432991603_1077472916702395_8819280490553808551_n.jpg

Байгаль, инженер, технологи, нийгэм, хүмүүнлэгийн салбарын судлаач, залуу энтерпрёнерүүд, их, дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчид “UNESCO Science-Engineering Entrepreneurship Bootcamp in Mongolia” сургалтад оролцон, мэдлэг солилцож, хамтран инновац бүтээх аргад суралцаж байна. Тэднийг гарааны компани байгуулах, шинэ, шилдэг санаагаа бодит ажил болгоход нь туслах нь энэ сургалтын зорилго юм. Энэ сургалтад хамрагдаж буй 30 залууг 14 байгууллагын 50 гаруй судлаач, их дээд сургуулийн ахисан түвшний суралцагчдаас сонгон шалгаруулжээ.

Шинжлэх ухааны мэдлэг, шинэ технологи, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн ийм эрчимт сургалт Дэлхий даяар дэлгэрч, 10 гаруй орны 106 судлаач, инженер, энтерпрёнерууд хамрагдаад байгаа ажээ.

Санал болгох