Ёлын-Ам орчмын сэг зэмийг устгалаа

2024 оны 4 сарын 22024-04-02
Ёлын-Ам орчмын сэг зэмийг устгалаа

Өмнөговь аймгийн БОАЖГ, Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар хамтран, улсын болон орон нутгийн чанартай автозам, Ёлын-Ам, Мухаршивэрт, Дүнгэнээгийн-Ам зэрэг газар дахь малын сэг зэмийг цэвэрлэж, зориулалтын зууханд шатааж устгалаа.

No description available.

Энэ ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгавраар, “Хамжихгүй бол амжихгүй” аяны хүрээнд зохион байгуулсан байна. БОАЖЯ-ны харьяа газрууд энэ аяныг улсын хэмжээнд өрнүүлэн, малын сэг зэм устгаж байгаа юм.

Санал болгох