Хос медальт Монгол Улсын шигшээ баг бас нэгэн түүхэн өдрийг бүтээлээ

2024 оны 4 сарын 12024-04-01
Хос медальт Монгол Улсын шигшээ баг бас нэгэн түүхэн өдрийг бүтээлээ

"FIBA 3x3 Asian Cup 2024" сагсан бөмбөгийн Ази Тивийн Аварга Шалгаруулах тэмцээн 5 хоногийн турш Сингапур улсын “OCBC Arena”-д зохиогдсон. Уг тэмцээнд Монгол улсын шигшээ баг амжилттай оролцон хос хүрэл медаль хүртэн түүхэн өдрийг бүтээсэн. Манай эрэгтэй шигшээ багийн хувьд энэ жил шинэ өнгө төрхийг харуулан залуу тоглогчдоор баг тамирчдаа бүрдүүлсэн. Өнгөрсөн жилийн хувьд А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал гэх хүчтэй бүрэлдэхүүнээр ази тивийн аваргын алтан медалийг хүртсэн удаатай. Үндсэн бүрэлдэхүүн олимпын эрхийн төлөөх тоглолтод анхаарч энэ удаагийн тивийн аваргад залуу тамирчдаа илгээсэн юм.

Тэд хэсгийн шатнаас 2 хожил авч тэргүүлэн хасагдах шатанд шалгарсан. Улмаар Катарын шигшээг илт илүүрхэн буулган авч хагас шигшээд гаран ирсэн. Манай залуусын хүчтэй өрсөлдөгч болох Австрали улсын шигшээ баг нөгөө талд хүлээж байсан ба тоглолтын явцад австралийн шигшээ багийн холын зайн шидэлтүүд онооны харьцааг холдуулсан. Улмаар эрэгтэй шишээ баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Шинэ Зеландын шигшээ багтай учраа таарсан. Өнгөрсөн удаагийн Азийн аваргын хүрэл медальт Шинэ Зеландын эсрэг манай багийн ахлагч Ариунболдын Ананд ухаалаг тоглолтыг үзүүлэн 15 оноо авснаар 21:18-ын харьцаатай ялалт байгуулж чадсан.

​Харин Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд өнгөрсөн жил азийн аваргаар шөвгийн наймд Хятадад хожигдож тэмцээнээ дуусгаж байсан бол энэ жил хариугаа аван Хятадыг 20:7-оор хожиж хагас шигшээд шалгарсан. Өнгөрсөн жилийн аварга баг болох  Австралийн шигшээ багтай учраа таарч хожигдсон ч хүрэл медалийн төлөөх тоглолтод Тайванийн шигшээг илт илүүрхсэн юм. Ингэснээр эмэгтэй шигшээ баг 2013 оноос хойш анх удаа буюу 11 жилийн дараа “Fiba 3x3 Asian Cup 2024” тэмцээнд түүхэндээ анх удаа, Монгол улсын эмэгтэй шигшээ баг ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ.

Ц.Ананд

Санал болгох

Монгол Улсын Төрийн далбаа Парисын тэнгэрт намирлаа

Зуны 33 дугаар олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын баг, тамирчид ёслол төгөлдөр орж ирлээ

10 цагийн өмнө