"Эдү апарт" хотхонд байр түрээсэлж байсан 4 айлын хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байна

1
2024 оны 4 сарын 22024-04-02
"Эдү апарт" хотхонд байр түрээсэлж байсан 4 айлын хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байна

Одоогоос 69 хоногийн өмнө болсон дэлбэрэлтэд “Эдү апарт” хотхоны 63 айл өртсөн. Тэр дундаа дөрвөн айл байр түрээслэн амьдардаг байсны нэг нь Иргэн А-гийх юм. Залуу хос 4, 5 насны хоёр хүүхэдтэй. Дэлбэрэлт болсны улмаас байр нь шатаагүй ч утаа униараар дүүрч, өрөөнд байсан тавилга, хувцас, хэрэглэлийг ашиглах ямар ч боломжгүй болжээ. Байрны гадна зогсоолд байсан автомашин нь хүртэл дэлбэрч, нийт 100 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ. Одоо тэд түрээсийн байранд өөрсдийн мөнгөө төлж амьдарч байгаа. Учир нь дэлбэрэлтэд өртсөн ч байр түрээсэлж амьдарч байсан тул БЗД-ээс 5 сая төгрөг л өгчээ. Гэсэн хэдий ч сэтгэл зүйн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө их хэмжээний хохирол амссан байна.

ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН 63 АЙЛЫН ДӨРӨВ НЬ ТҮРЭЭСЛЭГЧ БАЙЖЭЭ

433508653_432745459222657_8410298431880984197_n.jpg

ИРГЭН А: ШАТСАН АВТОМАШИН, ХУВЦАС ЗЭРГЭЭ ҮНЭЛБЭЛ 100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ БОЛНО

Өмсөж байсан хувцас, тавилга гээд бүгдийг нь хаясан. Хэдийгээр хоёр гурав угааж байгаад хими цэвэрлэгээнд өгөөд өмссөн ч биеэр улаан юм туурч эхэлсэн. Зээл авч үзээгүй байсан ч дэлбэрэлтийн дараа аргагүйн эрхэнд зээл авч үзсэн. Түгшүүрийн байдал одоо хүртэл байдаг. Ямар нэг гал гарах, юм унахад цочдог. Сэтгэл санааны хохирол хэзээ арилж, хэвийн байдалдаа орохыг хэлж мэдэхгүй байна. Машин бүрэн шатсан. Өнөөдөр цагдаатай уулзаад машиныхаа үнэлгээг тодорхой болгочихлоо. Цаашаа шүүх, прокурор руу шилжинэ гэж байна. Хэзээ хохирол барагдах нь тодорхойгүй л байна. Ингэж явсаар байгаад сонгууль дөхнө. Сонгуулийн дараа гэхэд мартсан байхвий гэсэн айдастай л байна даа.

АВТОМАШИН НЬ ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛТАЙ Ч ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛД ХАМРАГДААГҮЙ БАЙЖЭЭ

Түүний хэлснээр 80 гаруй сая төгрөгөөр худалдан авсан дунд оврын жийп автомашин нь дэлбэрэлтэд өртөж, одоо унах унаагүй болжээ. Автомашин нь тээврийн хэрэгслийн даатгалгүй харин жолоочийн хариуцлагын даатгалтай байсан байна. Хэвийн үргэлжилж байсан амьдралд нь томоохон цохилт болж, цалингийн болон апплэйкешний зээл авч, бүхнийг 0-ээс эхэлж байгаа түүний гэр бүлтэй адил хохирсон иргэд дэлбэрэлтийн дүгнэлт эцэслэн гарч, буруутай этгээдээр хохирлыг барагдуулахыг хүлээсэн хэвээр байна.

Санал болгох