Дарханы замын тендерийн хэрэгт холбогдсон Ж.Бат-Эрдэнийн хэрэг замхрав

2024 оны 4 сарын 22024-04-02
Дарханы замын тендерийн хэрэгт холбогдсон Ж.Бат-Эрдэнийн хэрэг замхрав

2022 он. Жалбасүрэнгийн Бат-Эрдэнийг Зам тээвэр хөгжлийн дэд сайд байх үедээ ашиглалтад оролгүй Монголчуудыг ихээхэн зовоосон Дарханы замын тендерээс их хэмжээний авлига авч бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Түүнийг бүр 30 хоног баривчлан шалгаж байсан. Шүүхэд шилжихэд бэлэн болж байсан энэ хэрэг яасан эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Т.БАДАМЖУНАЙН ХЭРЭГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦСАНААС ХОЙШ СУРАГ АЛДРАВ

 

339876795_1363084794487751_6799007825755927745_n.jpg

2023 он. Шувуу ажиллагааны хүрээнд Бадамжунайг Филиппин улсаас сүр дуулиантай баривчлан Монгол Улсад авчирч байв. МАН-ын суудал, сандлын зураглалыг гаргадаг байсан гэх түүнийг хахууль өгөх, албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах, эдгээр гэмт хэргүүдээ байнга үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж шүүхэд хэрэг нь шилжсэн. Гэвч анхан шатны шүүхээс хэрэг мөрдөн байцаалт руу буцсан байдаг. Одоо хэргийн явц ямар шатандаа явж байгаа. Ер нь Бадамжунай гэдэг хүн буруутай эсэх нь иргэдийн ой санамжаас арилж эхэлж байна.

ЖДҮ-ИЙН ХЭРЭГТ БИЕЭР ЯЛ ЭДЭЛСЭН ХҮН БАЙХГҮЙ

2019 он. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл. Энэ сангийн талаар Монголчууд хэнээс ч илүү мэддэг болсон. Учир нь нэр бүхий УИХ-ын гишүүд энэ сангаас 950 сая төгрөгийг шагнал болгож өгсөн мэт бүгд зээл хэмээн авч эргүүлэн төлөлгүй явж байсан нь илэрсэн. Одоогийн УИХ-д сууж байгаа хэд хэдэн гишүүд, сайдууд ч энэ хэрэгт нэр холбогдож явсан. Тэгвэл Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нар шүүхээр орж ял авсан байдаг. Гэхдээ эдгээр хүмүүс өөрсдөд ногдсон ялаа биеэр эдлээгүй. Д.Дамба-Очир 1.2 тэрбум төгрөг авсан нь тогтоогдож гурван жил хорих ялаар, Г.Солтан нь өөрийн хамаарал бүхий компаниар 950 сая төгрөг авсан нь тогтоогдож гурван жилийн хорих ялаар, Б.Ундармаа 2.6 жилийн хорих ял оноосон боловч Г.Солтан, Д.Дамба-Очир нар ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаж Б.Ундармаагийн биеийн байдлыг харгалзан үзэж 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байдаг.

Энэ мэтээр улс төрчид оролцсон авлига албан тушаалын хэргүүд шийдэгдсэнээсээ илүү шийдэгдээгүй замхарч алга болсон нь их. Шалгаж байгаад шүүх рүү шилждэг, Шүүх дээр хойшлогдож байгаад тохироо орвол цагаатгагдаж эсвэл тэгээд гэм буруугүй болох, мөрдөн байцаалт руу буцах гэх мэтээр “замхарч” байна.

Санал болгох