Монгол уулчид Эверестийн оргилд хүчилтөрөгчгүй авирна

2024 оны 4 сарын 32024-04-03
Монгол уулчид Эверестийн оргилд хүчилтөрөгчгүй авирна

Уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн оргилд авирахаар дөрөвдүгээр сарын 5-нд хүлгийн жолоо залах гэж байгаа талаар мэдээлжээ.

Тэд энэ удаа монгол уулчдаас анх удаа хүчилтөрөгчгүй, мөн хөтөчгүйгээр авирах гэж буйгаараа онцлогтой. Эверестийн оргил нь 8848.86 метр өндөр бөгөөд дээрх 3 уулчин авиралтаа энэ сарын 5-нд эхлүүлж, зургаадугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөсөн байна.

“Хүннү хайкинг” клубт харьяалалтай Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар үндсэн отгоос дээш бүх ачаагаа үүрч, бүх отгоо өөрсдөө барьж явах юм байна. Одоогийн байдлаар Эверестийн оргилд нийт 6664 гаруй уулчин гарсан гэх тоо баримт бий. Үүнээс 3.4 хувь нь буюу 221 уулчин нэмэлт хүчилтөрөгчгүй оргилд гарсан байдаг ажээ.

No description available.

Энэ талаар багийн ахлагч Д.Оргилхүү ярихдаа “Манай багийн авиралтын гол зорилго, онцлог нь нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхгүйгээр, хөтөч болон шерпагийн тусламжгүйгээр авирах юм. Бид монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж, өөрсдийгөө л сорихыг хүссэн. Бүтэн 1 жилийн хугацаанд бэлтгэлээ хийсэн болохоор алзахгүй байх. Бүгд 10-аас дээш жил ууланд авирсан, алхсан учраас өөрсдөдөө итгэлтэй байна” гэв. Сонирхуулахад, Монголоос Эверестийн оргилд гарсан анхны уулчин нь гавьяат тамирчин Г.Өсөхбаяр юм.

Тэгвэл түүний араас Б.Гангаамаа, С.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Л.Баярсайхан, Б.Цэвээндаш, Ж.Бямбасүрэн, Б.Гантулга, С.Ганхүү, О.Золбоохүү, Ц.Гэрэлт-Од, Ц.Анхбаяр нар Эверестийн оргилд хөл тавиад байна.

No description available.

No description available.

Санал болгох

Монгол Улсын Төрийн далбаа Парисын тэнгэрт намирлаа

Зуны 33 дугаар олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын баг, тамирчид ёслол төгөлдөр орж ирлээ

9 цагийн өмнө